"Ид шидийн орон"-ы тамирчин Ч.Чинзориг ДАШТ-ээс медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

"Ид шидийн орон"-ы тамирчин Ч.Чинзориг ДАШТ-ээс медаль хүртэв

"Ид шидийн орон"-ы тамирчин Ч.Чинзориг ДАШТ-ээс медаль хүртэв
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс "Ид шидийн орон"-оос оролцсон Ч.Чинзориг мөнгөн медаль хүртжээ. Түүний жинд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 20 тамирчин өрсөлдсөн байна.
Абу Даби хотноо арваннэгдүгээр сарын 11-нээс 19-ний хороонд зохион байгуулж буй 14 дэх удаагийн “World pro jiujitsu championship” тэмцээнд Монгол Улсаас 134 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон.
Монголоос өсвөрийн 53 эрэгтэй тамирчин дэлхийн дэвжээнд өрсөлдөж, гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Абу Даби хотноо үргэлжилж буй “World pro jiujitsu championship” тэмцээний дөрөв дэх өдөр Өсвөр үеийн хөвгүүдийн ДАШТ болж өндөрлөв. Монгол Улсаа төлөөлөн 53 тамирчин дэвжээнд хүч үзсэнээс:
  • Э. Бат-Эрдэнэ -62 кг-ын жинд алтан медаль /Баялаг дэвжээ/
  • Б. Билгүүнтэй -45 кг-ын жинд хүрэл медаль /112 fight academy/
  • Д. Чингүүнжав -66 кг-ын жинд алтан медаль /Ральф Грэйси Монгол академи
  • Б. Амгаланбаатар -84 кг-ын жинд мөнгөн медаль /Их шавь дэвжээ/
  • Б. Өрнүүнбилэг -62 кг-ын жинд хүрэл медаль / Баялаг дэвжээ/
  • Д. Мөнгөн-Очир -78 кг-ын жинд хүрэл медаль /Баялаг дэвжээ/
  • Б. Бат-Эрдэнэ -72 кг-ын жинд хүрэл медаль /Их шавь дэвжээ/
  • Б. Энхбат -66 кг-ын жинд алтан медаль / Ральф Грэйси Монгол академи/
  • Ч. Чинзориг -42 кг-ын жинд мөнгөн медаль / Ид шидийн орон- Magic13/
  • Б. Жавхаамандах -62 кг-ын жинд мөнгөн медаль /Архангай аймаг/ тус тус хүртжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж