О.Цогтгэрэл: АН-ынханд өөрсдөд нь асуудлууд бий

Хуучирсан мэдээ: 2022.11.15-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл: АН-ынханд өөрсдөд нь асуудлууд бий

О.Цогтгэрэл: АН-ынханд өөрсдөд нь асуудлууд бий

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Ирэх оны төсөв алдагдалтай батлагдаглаа. Төсвийн алдагдлын үр дагаврыг юу гэж харж байна вэ?

-Маш олон сөрөг үр дагавар гарна. Багцлаад хэлэхэд нэгдүгээрт, иргэдийн амьдрал доройтож, бизнесүүд дампуурахаар болчихлоо. Орлого байхгүй болчихсон энэ цаг үед үнийн өсөлтөөс болоод айл өрхийн зардал их болчихлоо. Бизнесүүдэд ирэх жил мөнгө очихгүй, очиж буй мөнгөний банкны хүү асар өндөр байна. Хоёрдугаарт, бид улсаараа өрийн дарамтад орж, дефолт гэж нэрлэдэг дампууралд орох нөхцөл байдал үүслээ. Аль эсвэл ОУВС-гийн хөтөлбөр буюу бусдаар санхүүгээ удирдуулах нөхцөл байдал үүслээ гэж төсөв батлахтай зэрэгцэн АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Буруу, алдагдалтай төсвөө хэлсээр сануулсаар байхад зогсоо, төрийн өмчит аж ахуй нэгжийн эдийн засаг дахь оролцоог багасга гэж хэлсэн.

-Алдагдалтай төсөвт Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Тэрийг би мэдэхгүй. Тэр бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал байх.

-АН-д одоогоор ямар процесс өрнөж байна вэ. Эвлэрэх уулзалтуудад очиж байгаа юу? 

-АН-ын нөхцөл байдал амаргүй байгаа. Гаднын болон дотоод олон нөхцөлөөс болж байна. Дотоод талдаа ч АН-ынханд өөрсдөд нь асуудлууд их бий. Тэр тусмаа АН-ын бүлгийн 11 хүн  гадна дотнын нөхцөл байдлаас хамтарч чадахгүй байна. АН-ын ийм байлгах сонирхолтой, хувь хүн бүлэг олон хүмүүсийн сонирхол орж ирдэг. АН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн хувьд эв нэгдэлтэй байх, бүлэг олонхын, нийт гишүүдийн талд зогсох ёстой гэсэн байр суурьтай байсаар ирсэн.

-С.Эрдэнэ дарга намын эрх мэдлээ шилжүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Дүрэм журмын дээгүүр ёс зүйн хариуцлага гээд олон зүйл байдаг. Хэм хэмжээ тогтсон улс төрийн соёл гэж зүйл байдаг. 2020 онд УИХ-ын сонгууль ахалсан намын дарга 2023 он болох гэж байхад намын дарга хийгээд явж байгаа нь зохисгүй зүйл. Дүрэм журамд байхгүй, ёс зүй хэм хэмжээ соёл уламжлалд байхгүй зүйл шүү дээ.

-АН-ын даргын асуудал хэзээнээс тодорхой болох вэ?

-Олон зүйл өрнөж байна. Би хувь гишүүн, АН-ын бүлгийн даргын хувьд аль болох эвлэрэл, нягтралын төлөө байр суурьтай ажиллаж байна.

-Нүүрсний хулгайг зогсоох талаар Засгийн газарт долоон шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариу ирэхгүй бол яах вэ?

-Тодорхой мэдээллийг ил болгохын тулд долоон зүйл заалттай шаардлага тавьсан. Мэдээлэл аваад дараагийн бүлгийн хурлуудад мэдээлэл хийе. Хэвлэлээр явж байгаа албан бус мэдээллээр улс төр хийгээд, хамаагүй цацах нь буруу үр дагавартай. Тиймээс албан ёсны мэдээллийг бүрэн гүйцэд өгөх шаардлага тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж