Ньюс агентлаг 2022.11.15-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:00 ЦАГТ:
-Соёлын бүтээлч сарын хүрээнд "Соёлын өв-Тогтвортой хөгжил" зөвлөгөөн болно. (Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа 2 хороолол, Архивын гудамж, Соёлын өвийн үндэсний төвийн байр) Утас: 99030405, 98029111.
-"Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриатай оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт болно.
09:30 ЦАГТ:
Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын кино урлагийн салбарын зөвлөгөөн болно.
10:00 ЦАГТ:
"Музейн боловсролын ажилтны гарын авлага" Америкийн музейн нийгэмлэгийн орчуулгын номын нээлт болно. /Их танхимд/
11:00 ЦАГТ:
Ард түмний хурлыг Төрийн ордонд хуралдуулах шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
11:00 ЦАГТ:
УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б. Жавхлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. /Төрийн ордны 2 давхрын студи/
11:30 ЦАГТ:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ардчилсан намаас хандан Монгол Улсын нийгэм, эдийн засагт ноцтой хохирол авчрах 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавихыг шаардаж албан шаардлага хүргүүлнэ. Мөн Монгол Улс “Гадаад өрийн хавх”-нд орж өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж, улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулж АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат болон АН-ын бусад удирдлагууд мэдэгдэл хийнэ. /Их Хуралдай танхимын үүдэнд/
12:00 ЦАГТ:
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” хурал болно. /Новотел зочид буудлын хурлын танхимд/
14:00 ЦАГТ:
УИХ-ын чуулганаар батлагдсан Монгол Улсын 2023 оны Төсвийн дэлгэрэнгүй танилцуулга болно. /Сангийн яам 9 давхарт/
15:00 ЦАГТ:
Соёлын бүтээлч сарын хүрээнд "Бид түүх өгүүлэгчид" Choirongoo Story exhibition арга хэмжээ болно.
16:00 цагт:
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас:11-320777
Холбоотой мэдээ