Л.Цандэлэг: Тэмцэл болж, цус гарах вий дээ | News.MN

Л.Цандэлэг: Тэмцэл болж, цус гарах вий дээ

Л.Цандэлэг: Тэмцэл болж, цус гарах вий дээ

Л.Цандэлэг: Тэмцэл болж, цус гарах вий дээ

Монгол Улсын гавьяат тариаланч Л.Цандэлэгтэй ярилцлаа.


-Та Ардчилсан намын гишүүн хэвээрээ байна уу. Сөрөг хүчний дуу хоолой яг одоо л хэрэгтэй, Монголын нийгэм нэг л буруу гольдрил руу орчихлоо гэж олон хүн ярьж байна…

-Ардчилсан намын гишүүн байхаа больсон, больсон. Би 30 жил энэ намд явсан. З.Энхболд гэдэг хүн гарч ирээд, намын дарга болсон. Сэлэнгэд сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвших гэж байтал намайг хасаад, дуучин Эрдэнэтунгалагийг миний оронд тавьсан. Би намдаа тэр үед 20 сая төгрөг өгсөн. З.Энхболд түүнээс тусдаа намайг шантаажилж, мөнгө нэхсэн. Тэгэхээр нь “Би чамд мөнгө өгөхгүй ээ. Чи сонгууль будлиантуулж, өөрийн эрх ашгийн төлөө намыг ашиглаж байна” гэж хэлсэн. Тэгээд л намайг тойргоос хассан.

Тухайн үед З.Энхболд надад “Чи тойргоо өгчих, нам ялчихвал би чамд Хөдөө аж ахуйн сайдын суудал өгнө шүү” гэсэн. Тэгэхээр нь “Танай нам хэзээ ч ялахгүй, чи ингэж сонгуулийн тойроггүй байж хүмүүсээ яаж бүрдүүлэх юм бэ” гээд хэлсэн чинь намайг намаас хөөчихсөн.

Нийт таван хүн намаас хөөгдсөний хоёрдугаарт миний нэр байж байгаа юм. Би З.Энхболдыг нохой зээх шиг, хэзээ ч өөрөө амьтан барьдаггүй, дандаа “сэг зэмээр хооллодог”, энэ намыг бутаргаж байна гэдэг утгаар хэлчихсэн. Яг л тэрүүгээр болсон.

-Улс орны эдийн засаг хүнд байна. УИХ ирэх оны төсвийг 1.4 их наядын алдагдалтай баталлаа. Урсгал зардал 15 их наяд гээд түүхэнд байгаагүй тоо гарлаа. Ардчилсан намын гишүүд ч Монгол Улс дефолт болох замдаа орчихлоо гэж мэдэгдсэн. Байдал улам дордох төлөвтэй. Та энэ талаар юу хэлэхсэн бол?  

-Сөрөг хүчин гэдэг гэрээр бодвол хоёр баганын нэг юм. Ардчилсан нам, Монгол Ардын нам хоёулаа тулж яваад, нэг тал нь хазайчихаар нөгөө тал нь дийлээд, монгол гэрийн баганын нэг нь богино, нэг нь өндөр болохоор гэр яаж харагдах вэ, нэг ийм байдалтай. Сөрөг хүчин маань сөрөг хүчин шиг биш, цөөхөн хэдэн нөхөд дандаа амин хувиа хичээсэн байдалтай болчихсон. Өнөөдөр яагаад дуугарахгүй байна вэ гэхээр бүгд хувийн эрх ашгийн төлөө. Энэ 76 гишүүнийг харахаар МАН ч ялгаа байхгүй, Ардчилсан нам ч ялгаа байхгүй яаж төсвийн мөнгөнөөс булаацалдаж идэх вэ гэсэн бодолтой яваад байна. Тэгэхээр яаж энэ улс орон хөгжих вэ. Ийм төсөв батална гэдэг ер нь гамшиг. Төсвийн ганцхан хуультай байя гэсэн, одоо зөндөө олон юм оруулж ирээд, энд тэндгүй фракц фракцаараа хуваагаад, дөрөв таван хэсэг болгоод хаячихсан. Хэнтийгээс эхлээд замбараагүй байгааг та нар харж байгаа биз дээ. Ингэж болохгүй шүү дээ. Эр бяраа гаргаж, хоорондоо булаацалдаж, төсвийн мөнгийг хувааж идсэний улмаас гарах үр дүн ойлгомжтой. Нөгөө “улныхан” гэдэг айлууд нь л олширч байх ших байна даа.

-Та хэдэн жил газар тариалан эрхэлж байна вэ. Өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаа явуулахад хэцүү байна уу?

-Би 30 гаруй жил тариа тарьж амьдарч байна. Зээл олдохгүй, хил гааль хүнд байна. Импортоос бүх юм шалтгаалж байна. Өнөөдөр монголчууд тракторын нэг ширхэг ч боолт хийж чадахгүй байна шүү дээ. Үр, бордоогоо гаднаас валютаар авч байна. Улс хариуцлагагүй байна. Энэ бүхэн том дампуурлын л шалтгаан болох байх. Одоо нүүрсний хулгай гэж яриад эхэллээ.

"МОНГОЛД БИЗНЕС ХИЙХ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ"

-Дэлхийн зах зээл дээр өнөөдөр улаанбуудайн үнэ тонн нь 327 ам.доллар байна. Монголд улаанбуудайн үнэ гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж хэр их хэлбэлздэг вэ?

-Сүүлийн 10 жил үнэ өсөөгүй бүтээгдэхүүн гурил. Гурил “улныхны” гол хүнс. Хөдөө айлууд өвөл идшээ идээд, дотор өөхөө ширгээгээд, түмпэн түмпэнгээр боорцог хийгээд. Олон хүүхдүүдтэй айлууд ингэж л амьдарч байна. Тариаланчид будааныхаа үнийг өсгөөгүй. Гэтэл гурилын монополь таван гэр бүл хэвлэл мэдээллээр “Тариаланчид улаанбуудайгаа 1 сая 200 мянган төгрөг болгож, үнийг нь өсгөлөө” гэж зарлаад, өөрсдөө гурилынхаа үнийг 30-40 хувь нэмчихэж байна. Тэдэнд өнгөрсөн жилийн будаа бас байна. Өнөөдөр 500 мянгаар авсан улаанбуудайг 4 нугалж байгаа бизнес Монголоос өөр хаана байна аа. 400 хувийн ашиг гэсэн үг шүү дээ. Монополь тавхан гэр бүлийг Засгийн газар яаж ч чадахгүй байна. Цэнгүүн гэж нөхөр байна. Манайхаас өнгөрсөн жил 1700 тонн улаанбуудай авчихаад, үнээ хямдруулбал төлбөрөө өгнө гээд, би цагдаад хандсан. Энэ чинь дээрэм биз дээ. Үтрэм дээр ирж үзээд, тэнцэж байна, болж байна гэж аваачиж буулгасан мөртлөө “Ихэнх нь тэжээлийн будаа байна” гэсэн. Одоогийн үнээр тооцвол тэрбум 700 сая төгрөгийн бүтээгдэхүүн. Энэ чинь компанийг дампууруулж байгаа байхгүй юу.

-Цагдаад хандахаар ямар хариу өгсөн бэ?  

-Энэ чинь хэрэг биш байна гээд байгаа юм. Бод доо. “Чиний утсыг авъя” гээд, хоёулаа наймаа тохирч, халаасандаа хийнгүүтээ “Чи одоо надад утсаа хямдхан өг” гээд, “Утсаа авъя” гэхээр “Би чиний утсыг хадгалсан мөнгөө авна” гээд өгөхгүй. Шүүхэд хандаад, хоёр, гурван жил болж байна. Ийм байдлаар цагдаа шүүх, прокурорынхон нийлсэн дээрэмчид, луйварчид их байна. Тэд өөрсдөө шүүгчдээ тавьдаг гэж байна. Өөрсдөө прокурор, цагдаагаа тавьдаг гэж байна. Юу гэсэн үг вэ. Монголд 200 гэр бүл бий гэдэг үнэн. Ерөөсөө энэ монополь, картел хийж байгаа цөөхөн хүн Монголд “замаа алдсан”. Одоо бүр “Цандэлэгийн будааг битгий ав” гээд, надаас нэг ч будаа авахаа байсан. “Хөдөө аж ахуйг дэмжих санд өг” гэсэн. Одоо тийшээ өгөх гээд хөөцөлдөөд байна. Өнөөдөр машиндаа будаагаа аччихсан, бас л ийм юм нь ч таарахгүй гэх мэтээр бужигнуулаад байгаад л байна. Монголд бизнес хийх ч хэцүү юм.

-Тариаланчидтай уулзахад нутаг орныхонтой үл ойлголцохоос эхлээд багагүй бэрхшээл тулгардаг гэж ярьдаг юм билээ. Хэцүү биз?

-Бэрхшээл байлгүй яах вэ. Гэхдээ манай Хүдэрийн ард түмэн маш их хөдөлмөрч. Хөдөөгүүр ажилсаг ард түмэн байна, цалин хөлсийг нь сайн өгөх хэрэгтэй. Амьдралыг нь авч явах хэрэгтэй. Сүүлийн 30 жил Хүдэрийн хамт олонтойгоо сайхан нөхөрлөж, хөдөлмөрлөж байна.

-Газар тариалангийн мэргэжилтнүүд Монгол Улс дотоодоосоо улаанбуудайгаа бүрэн хангах боломжтой гэж ярьдаг. Тийм байтал гаднаас улаанбуудай, үр оруулж ирээд байдгийн цаана ямар нэгэн учир шалтгаан байна уу?

-Бид үйлдвэрлэж чадаж байна. Гадаадаас улаанбуудай авч байгаагийн цаана эдийн засгийн том луйвар, дээрэм байдаг байхгүй юу. Гадаадаас оруулаад ирэхээр тэр жилийн будаа нь борлогдохгүй, үнэ нь унадаг. Жишээ нь, даалуу өрж байгаад, наад талыг нь цохичихоор нэг нэгийгээ цохиод унагаачихдаг даа. Даалууны өрсөн нураалттай адилхан.

Одоогоос хоёр, гурван жилийн өмнө ОХУ-аас будаа оруулж ирлээ гэхэд тэр жилийнхээ, мөн өмнөх жилийнхээ, энэ жилийнхээ гээд гурван жилийн будааны үнийг унагаж байна. Бидэнд экспортлох боломж алга. Цаашаа хийх савгүй байхад нэмээд оруулаад ирэхээр халина биз дээ.

Монгол Улс 240 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг байтал дээрээс нь дахиад 200-г оруулаад ирэхээр илүүдээд, тэр нь муудаад, хөгцрөөд, илжирнэ. Улаанбуудай саванд байх ёстой, амьсгалдаг, байнга эргэлдүүлж, сэлгэж байх ёстой. Хөрөнгө мөнгө дутуу тариаланчид одоо хүртэл будаатайгаа байж байна. Монополь гэр бүлүүд үнэ хямд бол авна гэдэг. Авчихвал нэг бол бүтэн жил мөнгийг нь өгөхгүй. Цагдаа, шүүхэд өгөөд аваарай гэдэг. Ийм доромжилсон, дээрэлхсэн байдал гаргаж байна. Би банкны зээлтэй, олон ажилчны цалин мөнгөний асуудал байна. Тэгэхээр их бухимдалтай байдаг. Энэ байдлаас үүдээд Цэнгүүнийг барьж аваад зодчих вий гэж санаа зовдог. Тааралдахаараа гар хүрчих гээд “чичрээд” байдаг, буцаад өөрийгөө эрсдэлд оруулчих вий гэсэн болгоомжлол надад байна.

"ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯРТ АЖЛАА ӨГСӨН, ДАМПУУРУУЛЧИХААД, ЯВААД ӨГСӨН"

-Та уг нь хүнд дээрэлхүүлээд байх хүн биш дээ?

-Сүүлийн үед хүмүүс их дээрэлхэж, доромжилж байна. Хөрөнгө мөнгөтэй, хамгаалалт сайтай болчихсон, цагдаа, прокурор, шүүхийг атгасан улсууд давилуун байна даа. Энэ нь эргээд эрсдэлд хүргэх вий л гэж айж байна. Нийгмийн их хямрал хувьсгалд хүргэнэ. Энэ их буруу шийдвэрүүдийн улмаас заавал ч үгүй нэг юм болно шүү дээ. Өнөө, маргаашдаа болоод байна гэж бодож байгаа байх. Биш байхгүй юу, яваандаа том эрсдэл рүү аваачих байх даа гэсэн бодолтой явж байна. Дотоодын үйлдвэрлэл, нэг салбарыг л аваад явчихаж чадахгүй байна.

Тэгэхээр яаж Ерөнхийлөгчийн хүнсний бодлого төлөвлөгөө хэрэгжих вэ. 500 төгрөгийн гурилыг дөрөв нугалж зарж байна. Засгийн газар, хууль хяналт, цагдаа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар үүнийг хараад суугаад байж болохгүй.

-Гурилын үнийн өсөлтийг дагаад талх нарийн боовноос эхлээд бүх бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдлээ. Амьдралын боломж тааруу битгий хэл ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ч авч дийлэхгүйд хүрэх нь. Бодлого, шийдвэр “бай”-гаа онохгүй байна уу?

-Талх хэзээ ийм үнэтэй байсан юм бэ. Иргэд талхаа хувааж авч байна. Энэ байдлуудыг Д.Амарбаясгалан, Г.Занданшатар даргад хэллээ. Ерөөсөө эд нар чинь их дүлий юм. Ийм байдалтай байна шүү гээд хэлсэн, энэ улсууд ерөөсөө сонсохгүй байна. Мэдээлэл нь вакумжсан, эргэн тойрон нь худлаа. Одоо Ерөнхийлөгчтэй л нэг уулзах юмсан гээд бодоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаад ярихгүй бол тойрон хүрээлэгчид нь ерөөсөө оруулахгүй юм. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гээд “Хонх”-ын дуу шиг л болцгоосон улс. Хөрсөн дээр болж байгаа үйл явдлыг олж харахгүй байна.

-Импортын будааг дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэр чанартай байдаг вэ?

-ОХУ цэрэг дайны стратегийн байдалтай, 50 жилийн хүнсний улаанбуудайн нөөцтэй байдаг. Дандаа нөөцийн илүүдэл, хаягдал улаанбуудай. Уран олборлодог газруудад их хэмжээний улаанбуудай тарьдаг. Цөмийн асуудлыг хянаж чадахгүй Африк, Монгол зэрэг улсуудад дандаа хямдхан будаа нийлүүлдэг. Тэр жил Казахстанаас “аймшиг”-ийн будаа орж ирснийг нууцгаасан. Тухайн үед ирсэн бичгийг нь би бариад мэргэжлийн хяналтын газарт өгч байсан. Оросын улаанбуудай хамгийн их аюултай. Орос хэзээ ч сайн будаагаа нийлүүлэхгүй. Олон жил дарагдаад, хадгалалтад байсан улаанбуудайгаа нийлүүлдэг.

“Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд зааснаар гурилын нөөц, нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд гурил үйлдвэрлэгч ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэр гарч, шаардлагатай татаасыг улсын төсөвт суулгасан. Энэ онд дуусгавар болно. Энэ зээл эзэддээ хүрсэн болов уу. Аж ахуйн нэгжүүдэд хэр дэмжлэг болсон бол?

-Гурилын үйлдвэрүүд гурилын үнийг өсгөхгүй гэж жилийн 3 хувийн хүүтэй, их хэмжээний мөнгө авсан. Covid-19-ийн үед гурилын үйлдвэрүүд бүр цахилгааныхаа үнийг тэглүүлсэн шүү дээ. Ингэж их ашиг хийж байж арай дэндэж байна. Улаанбуудайн гаднах хальс буюу хивэг малын тэжээлд ордог. Тэрийгээ одоо малчдад улаан цайм 730 мянгаар зарж байхад үүнийг тоохгүй, Засгийн газар, Хөдөө аж ахуйн яам таг дүлий. Х.Болорчулуун сайд өөрөө Дорнодод гурилын үйлдвэртэй. Яамныхан тэр чигээрээ гурилынхан боллоо. Тэд хөдөө аж ахуйн яамыг удирдана гэхээр хэцүү шүү. Энд тариаланчдын эрх ашиг гэж байх ёстой.

-Тариаланчид хэр нэгдмэл байдаг вэ. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Би уул нь холбоог их сайхан болгоё гээд Жадамбаагийн Энхбаярт ажлаа өгсөн. Монгол ардын намын лидер залуу, холбоог сайн аваад яваарай гээд. Гэтэл холбоог бүр дампууруулж хаячихаад, өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар яваад өгсөн. Холбоог МАН-ын эсрэг дуугарах хүнгүй болгож, хаа хамаагүй хүн тавьчихсан. Мөн Хөдөө аж ахуйн яамнаас махны квот, авлига аваад, дуугарч чадахгүй болгоод хаяад явчихсан. Аюултай улсууд. “Тоглолт”-ыг маш сайн хийж байна. Ингэж болохгүй ээ. Би их эх оронч сэтгэлгээтэй. Сүүлийн таван жил би тосны ургамал тариагүй. Түүнийг тариагүйгээрээ би хохирч байгаа юм. Өнөөдөр тосны ургамал гээд рапс тариалаад, экспортод гаргая л даа. Нэг тонн нь 2 сая 300 мянга гэж байна. Дараа жил магадгүй улаанбуудай ургахгүй байх. Ингэж бид хүнс, эрүүл мэндээ алдаад дуусах нь ээ.

-Салбарын сайд “Улаанбуудайн үнэ өссөн учраас гурилын үнэ яах ч аргагүй өснө. Барих боломжгүй” гэж хэвлэлд ярьсан. Үнэхээр үнийг барих боломжгүйд хүрсэн үү?

-Би улаанбуудайн үнэ 500 мянгаас илүү гарахгүй байхад та нар яахаараа 2000 төгрөгөөр гурил зардаг юм бэ гэж хэлээд байгаа юм. Түүхий эдээсээ хамаарч бүтээгдэхүүн гарах ёстой. Түүхий эдийн үнэ бага байхад бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж болохгүй биз дээ. Улаан цайм дээрэм хийж байна.

"БҮГД ШИРЭЭНИЙ АРД, ДАРГА БОЛОХ ГЭСЭН, ГОЁ АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН ХҮМҮҮС Л БОЛЖ"

-Ирэх жил улс орны эдийн засаг нэлээн хүндрэх нь тодорхой байна. Газар тариалангийн салбарт ямар төлөв ажиглагдаж байна вэ?

-Өө бүр хүндэрнэ. Би л лав тариа тарихгүй гэж бодож байна.

-Та тэгэхээр 30 жил эрхэлсэн ажлаа орхино гэсэн үг үү?

-Би хоёр жил завсарлаж үзье гэж бодож байгаа юм. Ингэж алдагдалтай бизнес хийгээд яах юм бэ. Хөрсөө ч амраая, хүнээ ч амраая. Яах юм бэ, хүнд муугаа үзүүлэн үзүүлэн, энэ улсуудыг гуйн гуйн тариа тарьж. Рапс тарьчихъя л даа. Өөр тарих юм зөндөө байна шүү дээ. Хэдэн овъёос тариад малчиддаа өгчихье л дөө. Заавал ч үгүй эд нартай ингэж зууралдах ямар хэрэг байна вэ гэсэн бодол байна. Миний сэтгэлийн гал их унтарч байгаа байхгүй юу. 30 жил энэний төлөө зүтгэчихээд, өнөөдөр улаанбуудайгаа борлуулж чадахгүй зогсч байна гэдэг том цохилт болж байгаа юм.

-Улсын өр зээл өсөөд байна уу гэхээс буурахгүй байна. Монголын амьдрал хэдийд өөдлөх бол?

-Их л хэцүү байна. Ерөөсөө ажил хийдэг хүнгүй болчихсон байна. Залуучууд бүгд компьютерийн ард, хямдаар амьдрах гэсэн бодолтой, ажиллах сонирхолгүй болчихож. Хуучин цагт бид хөдөлмөрлөж амьдардаг байсан бол одоо ширээний ард, бүгд дарга болох гэсэн, гоё амьдрал мөрөөдсөн хүмүүс. Зайлуул, ихэнх нь амьдралынхаа мөрийг хөөгөөд Солонгос явж байна. Энд яаж сарын 500 мянган төгрөгөөр амьдрах вэ. Улсын төсөв мөнгийг зарцуулж байгааг хар. Хулгай дээрэм замаа алдлаа шүү дээ. Нүүрс, алтны хулгай, одоо “Оюутолгой”-н хулгай л гэнэ. Бүгд хулгай. Том томоор нь “самардаад самардаад” хаячихвал энэ улс орон яаж хөгжиж, урагшлах юм бэ. Би гайхаад байдаг юм.

"МОНГОЛ УЛС БАЯЧУУДЫНХАА ШУНАЛЫГ ДАРЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ХӨГЖИХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ҮНЭН"

-Юуг тэр вэ?

-Энэ улсууд хэдэн үеэрээ идэх мөнгөтэй болчихлоо шүү дээ. Тэгсэн мөртлөө шунаад, том том төслүүд, төсвийн мөнгөнд гар дүрээд. Ямар аймаар авдаг юм бэ. Хараад байхад, хамаа намаагүй, арван хэдэн салбар компани байгуулаад. Монгол Улс баячуудынхаа шуналыг дарж чадахгүй байгаа учраас хөгжихгүй байна гэдэг яг үнэн. Аль ч засгийн үед 200 гаруй өрх Монголыг самардаг. Чи гарвал би гарна гээд хоорондоо яриад, том том хулгай хийж байна. Тултал нь хулгай хийгээд, тултал нь цагдаа шүүхийг авлигадчихаж байна. Каст гээд яриад байна. Баян, хоосны ялгаа замаа алдсан. Дундаж давхаргын бараг 60, 70 хувь нь доошоо орчихлоо шүү дээ. Эдийн засгийн хямрал, covid-19-ийн үед ямар их хүн хямрав.

-Аж ахуйн нэгжүүд дампуурч, ажил орлогогүй иргэд хүндхэн жилүүдтэй нүүр тулж байна?

-Дөнгөж хорио тавигдангуут буцаад бодлогогүй шийдвэрүүд гарч байна. Улс орныг самарч байна. Өвчтэй хүмүүс, хорт хавдар их байна. Монгол Улс хорт хавдраараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Идэж ууж байгаа нь замаа алдлаа. Уул нь энэ сайхан байгальд, энэ сайхан нутагтай улсууд эрүүл саруул байж болно шүү дээ. Хятадаас орж ирж буй, химийн аргаар бордсон хүнсний ногоо хорт хавдрын эх үүсвэр болж байна. Сайхан монгол нутагт ургасан, монгол хөрсөнд тарьсан төмстэй, монгол нутагт бэлчиж байгаа малынхаа махыг идээд байхад эрүүл байх ёстой гэж боддог. Сүүлийн үед хүмүүс амттан их иддэг болж байна. Хоолыг хүртэл янз янзын амтлагчаар амталсаар байгаад ходоод, гэдэс нь хямраад, хавдраар өвчилж байна.

-Монголд хүнсний аюулгүй байдал аль хэдийнэ алдагдсан байх аа?  

-Алдагдсан. Ирээдүй их л сонин болчихлоо. Би их сэтгэл дүүрэн, ерөөсөө хямардаггүй байсан. Сүүлийн хоёр жил маш их хямарч байна. Бизнесээ зардаг ч юм бил үү гэж бодож үзлээ. Хэдэн луйварчид нь аягүй бол одоо ОХУ-аас дахин импортын будаа оруулж ирнэ. Ингээд Монголынхоо тариаланчдыг “алаад”, Орос руу валют гаргаад байна. Энэ нь цаанаа ямар нэг бодлоготой байхыг үгүйсгэхгүй. Бод доо,

Монголын тариаланчдын будааг авахгүй Оросын будааг нийлүүлж байна. Энэ чинь Оросын нөлөөнд орсных. Дээр нь татварыг нь бүр тэглэсэн. Ерөөсөө Монголд шатахууны таван гэр бүл, гурилын таван гэр бүл гээд бизнесүүдийг хэдхэн айл хуваагаад авчихсан шүү дээ. Хамгийн ашигтайг нь атгачихсан. Энэ бүхэн маш том хямрал үүсгэнэ.

Тэмцэл болох вий та минь ээ, цус гарах вий дээ. Тэгвэл бүр аюул болно шүү. Буцаагаад барьж чадахгүй юм болох вий гэж би айдаг. Энэ их хорссон, энэ их ядарсан улсууд нэг босвол. Хүмүүсийн уур хилэнг цусаар дараад ч дийлэхгүй юм болох вий гэсэн бодол байдаг шүү. Би сүүлийн үед айдаг болж байна. Залуучуудтай энд тэнд уулзахад “үзэлцье” гэсэн залуус их байна. Залуучууд маш их хямарч байна. Тог цахилгааны мөнгө нэмэгдэж байна. Юмны үнэ өссөөр байна. Баячууд уг нь цөөхөн, 5 хувь хүрэх үү үгүйтэй. Маш их шуналтай, хэмжээ хязгааргүй цусалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
84
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-15 192.82.67.145

Цандэлэг бол хүний адаг, шуналын тулам. Яахаараа энэ хогийн нөхөр гавъяат болчихдог байнаа, шагналыг хурааж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-11-15 202.9.40.139

Худалч н**ш.Будааны үнэ чинь 1 сая бодчихоод байна хөөе

Avatar

Зочин 2022-11-15 210.121.172.13

ta horoo yos surthuungui. huuhduud chin yos surthuungui boon balmad bolovsrolgui. iim bj ta yum yariad unemshilguimaa.

Avatar

Зочин 2022-11-15 43.242.243.30

Цандэлэгийг мэдэх хүмүүс нь мэднэ хэр н**ш гэдгийг.

Avatar

Зочин 2022-11-15 203.91.115.53

Ер нь бол байдал үнэхээр хэцүү болсон шүү. Амаргүй гэдэг аюулгүй үгээр иргэдийн амьдарлагыг хаацайлах аргагүй болсон. Энэ хүн сайнтай саартай л байх. Гэхдээ ярьсан зүйл нь бодьтой. Миний амьдралд үнэхээр барим тавим мэдрэгдэж байна. Түшээд, луйварчид, авилгачид маш овжин тоглож байна. Эдийн засгийн эргэлт муудаад ирэхээр үргүй зардал, үрэлгэн байдлаа танах ёстой атал шуудхан мөнгө хэвлэж зээл болгоод ах дүүсээрээ хуваагаад авчихна. Төсвийг байнга хөөсрүүлдэг нь хулгайгаа л баталгаажуулах гэснийх

Avatar

Зочин 2022-11-15 203.91.115.48

Гэмт хэрэг хийсэн төрийн албан хаагч, түшээд огт хариуцлага хүлээхгүй байх зарчмаар үндсэн хууль, органик хуулиудыг бүгдийг хүссэнээрээ засаж өөрчиллөө энэ төр. Тэгсэн мөртөө жирийн иргэн дээр ирэх дарамт хэд дахин нэмэгдлээ. Адаглаад татвар, торгуулиудыг хар. Үг хэлэх эрх чөлөө улам бүр боомилогдож байна. Төрөөр хэдхэн угсаатны цөөнхийн бүлэг чухам бага ястнууд тоглож байна. Төв Халхын хамаг л үржил шимтэй баялаг бүхий газруудыг бага ястнууд эзэгнэж байна гэж би байнга анхааруулдаг. Тэдэнд эх о

Avatar

Зочин 2022-11-15 203.91.115.55

орон гэж байхгүй. Эх үндэстнийг гэх сэтгэл байхгүй. Улс дотор улс үүсгэх, төр дотор төр үүсгэх, хутган үймүүлэх, үр дүнгээс нь хожоо хайх ганцхан зорилго бий. х*******н эрлийзээс дор. Өнөөдөр тэдэнд ашигтай л бол юу ч хийж чадна. Эх орныг маань худалдаж ч чадна. Худалдаж ч байна. Түүхэндээ тэд тийм л явж ирсэн. Үргэлж эх орон руу минь, төр засаг руу маань дайрч довтолно. Хүч хүрэхгүй бол Хятад Орос алинтай нь ч хуйвалдана. Чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн. Үнэхээр сүүлийн 10 гаруй жилийн дотор улс орн

Avatar

Зочин 2022-11-15 203.91.115.47

ы маань хамаг л ололтуудыг энэ өгөр дөрвөдүүд цусаллаа. Тэгээд ханахгүй одоо улс орныг маань худалдахаар ханцуй шамлан дайрч байна. Тэдэн дээр цагаач буриадууд, Шинжианы дунгаан, Төвдийн эрлийзүүд хүч хавсарч байна. Сүүлийн 10 гаруй жилийн хямрал бол бүгд эдэнтэй холбоотой. Зүгээр л өөрсдөө бодож үз. Оху Украйныг анекс хийж дуусгаад дараа нь Улаанбаатар луу орж ирэхэд эд л хормой йдэвсэн угтах хүмүүс. Увс Ховдынхон бол шууд Путины уриалгаар меморандум явуулна. Харж л байгаарай.

Avatar

Зочин 2022-11-15 203.91.115.47

Халхчууд дэндүү амгалан хүмүүс. Уг нь бага ястнуудын энэ увайгүй хандлага бодит амьдрал дээр ч илэрсээр л байна. Эрдэнэбүрэнгийн Уцс-г битгий бариулаач гэж элчинд захиа бичдэг гар хаанахынх билээ? Бодит факт шүү. Тэрчлэн Орос 3-р сургуулийг Оху-н мэдэлд аваач гэж өргөдөл өгч байгаа хүмүүс бас л эд нар байгаа. Тааж ядах юмгүй. Нүдээ нээцгээ Халхчууд аа! Бага ястнууд та нараас дээрэмдэж болох бүгдийг чинь булааж байна. Сэрцгээ!

4 0
Avatar

Нэгдэцгээе 2022-11-15 66.181.161.87

Юундаа найдаж энэ улс орныг сайжрана гэж хүлээхэв дээ. МАН Аны бузрын хулгайчдыг нэг мөр төрөөс зайлуулая үзэлцэе.

Avatar

Зочин 2022-11-15 202.21.124.129

Улаан буудайн урамшуулал гэж баахан мөнгө цохисон этгээд.

Avatar

Зочин 2022-11-15 59.153.85.151

Авах ёстой бол авалгүйдээ

Avatar

Дамба 2022-11-15 66.181.161.95

цандэлэг гахайн тэжээдэг гурилын үйлдвэрт шахдаг нь үнэн. маш муу буудайтай. зүгээр шантаажчин

Avatar

unshigch 2022-11-15 165.231.67.188

Монголчуудын цус урсах цаг нь болоогүй, өлсөж үхэхгүй, ард түмэн баян ,тансаг улсууд ,худлаа амьдрал ядуу, юмны үнэ өслөө-гэж шалтаг тооцоод, цагаа тулахаар гадаа руу (үнэтэй) сургууль) явуулаад,залуучууд нь бүгд гадагшаа гарсан,ийм улс орон болсон .хахууль, авилга, худалч, хулгайч , бэлэн юм харсан ард түмэн байна. аа.

Avatar

Зочин 2022-11-15 192.82.74.248

Чи МАН.ы хулгайч нарт яг тохирох хүн байна
,.

.

Avatar

Зочин 2022-11-15 82.132.214.140

НЭЭХ УРИАЛААД ЦУС ГАРГАХЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА. БАЙДЛЫГ ҮНЭНЭЭР НЬ БОЛГООМЖЛУУЛСАН БАЙДЛААР АНХААРУУЛЖ ХЭЛСЭН БАЙНА. ХҮН УРД НЬ ЯАЖ ЯВСАН ,ЯМАР ЮМ ТОХИОЛДСОН НЬ ӨНГӨРСӨН ЯВДАЛД ОРНО БИЗ ДЭЭ. УХААРАЛ ЦӨХРӨЛ АЛЬ АЛЬ НЬ ЯМАР Ч ХҮНИЙГ ҮНЭНИЙ ЗАМ ДЭЭР АВЧ ИРДЭГ. САЛБАРЫНХАА БАС БИДНИЙ ДАГАЖ ДАЛДГАНАХ ДУРТАЙ НАМЫНХАА ГҮНД НЬ БАЙСАН ХҮН ӨНӨӨГИЙН БАЙДЛААС ҮНЭНИЙГ Л ХЭЛЖЭЭ. ШҮҮХ ЦАГДАА ШУДРАГА АРИУН БАЙНА УУ? ХҮМҮҮС ЖУДАГ ЦАДИГТАЙ БАЙНА УУ ? ӨӨРСДӨӨ БОДООД ҮЗЭЭЧ!!!

Avatar

Зочин 2022-11-15 66.181.182.90

нэг л биш болчоод байгаа шүү дээ. Хайран сайхан эх орон ард түмэн ямар жудаг ёс зүй хариуцлагатай хөдөлмөрч иргэд байв.
элбэгдоржтонгууд ямар байсанг яаж самарч өөрсдөө баяжиж тэнгэрийн амьтад болов.
дандаа гадныханы гар хөл болсон хоноцын сэтгэлт буруу элгийн новшнууд бүгдийг сүйдэлж байна.

Avatar

Зочин 2022-11-15 66.181.183.137

САХАЛТАЙ БАЙЦАА МИНЬ ХЭРЭГТ ОРОВ

Avatar

Харьцуулагзч 2022-11-15 49.0.178.180

Энэ нь тулчихсан асуудал байх шиг, чөлөөт зах зээл үү, нүсэр гажуудал уу.

Avatar

Зочин 2022-11-15 59.153.112.151

та нарын завааууруулсан юмыг янзлах гэж харин ч залуус ажиллаж байгаа шүү дандаа буруу ярьж я.даг сонин хүн шүү гааль дээр хүртэл худлаа ярьж байсан биз дээ замын үүдэд

Avatar

Зочин 2022-11-15 202.126.90.138

АН – ЫНХАН БҮГД ХУЛГАЙЧ , МАН – ЫНХАН АРААС НЬ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2022-11-15 66.181.160.72

Энэ н**ш бас гавьяат юм уу

Avatar

Зочин 2022-11-15 202.9.40.214

Манайхан их үнээр бараа таваараа зарахыг боддог. Чанартай бараа гадаадаас хямдаар оруулж ирэх нь буруу ч биш. Зах зээлийнхээ жамаар явна. төр барааны үнэ тогтоох ажилд орж болохгүй. тэгэж ч ярьсаар ирсэн. АН-ынхан нэг нэгнийхээ булихайг сайхан илчилж байна. яривал мөн ч их юм болно доо. АН гэхээр л луйварчид толгойд буух юм. Ийм хүмүүст л төрийн жолоог атгуулж хэрхэвч болохгүй юм шүү

Avatar

Хила 2022-11-15 202.55.188.123

Цус үзий..асуудал биш шдээ.Хамгийн түрүүнд Нямдоржийн 2 амбаарыг шатаана.!!!

Avatar

Зочин 2022-11-15 66.181.160.23

Balai shahuu yum

Avatar

Зочин 2022-11-15 66.181.169.66

Л.Цандэлэг та шударга ёс ярих хүн мөн бил үү, хар тамхичин дагавар хүүгийнхээ гэмт үйлдлийг хаацаалан бусдыг хохироож, цагдаагийн дарга нартаа үгс хуйвалдаж байсан хэрэг чинь хуучирахгүй. 2007 оны зун таны дагавар хүү Дөлгөөн хар тамхи хэрэглэсэн автомашин жолоодон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон ноцтой осол гаргаж, та түүнийг нь далдалж, шударга бусын бус үйлдэл гаргаж байсан цаг саяхан байгаа шүү. гэнэт ариухан хүн болж, жүжиглэхээ болио, танд ч ичих арьс байхгүй л дээ.

Avatar

зочин 2022-11-15 66.181.161.101

бурмааг хүнс хөдөө аж ахуйн сайд байхдаа олон жил улсад чанаргүй цавуулаг муутай будаа шахаж улсаас хэдэн зуун сая завшдаг нь илрээд ирэхээрээ хөөрхий эмэгтэй сайдыг 9 -н шидээр нь захиалгатай дайрсаар байгаад огцруулж чадсан.. энэ нөхөр тийм ч ариухан амьтан биш ээ..

Avatar

5 2022-11-15 66.181.160.23

ийм элий балай юм хулгайч новшнуудын хүзүүг хугалж байх хэрэгтэй төр

Avatar

Zocgin 2022-11-15 66.181.161.109

10kg-iin altan taria,hurhiin gural 9kg bn.iim zavaan barag buh gural kg dutuu BG bhdaa

Avatar

Зочин 2022-11-15 126.77.36.71

Ард иргэд Энэ байдалдаан дасвал нүхэнд хоригдсон мэт хүлүүлсэн Хөдөлхөөргүй баригдмал байдалд байсаар ДАСАН ЗОХИЦОЖ байна . Өөрчлөлтийг хиих хэрэгтэй !!!

Avatar

Зочин 2022-11-15 192.82.67.123

Баячууд, луйварчдын цус л их урсана.

Avatar

Зочин 2022-11-15 66.181.161.160

Жинхэнэ голыг нь олж үнэнийг нь хэллээ дээ

Avatar

Зочин 2022-11-15 150.129.142.85

Хувьсгал хийх нь зөв

Avatar

Зочин 2022-11-15 202.126.89.209

Хаха бүх гурилын үйлдвэр будааг нь авдаггүй гэж.Хогийн эр ганцхан газрыг нь цөлжүүлж байгаа Хүдэр сумынхандаа доль үсэрч магтаж бусдийг нь муулжээ.Бас тэмцэл, цус үзэх юм байсгээд ярьжээ.Асуудлаа хэзээ ч ойлгохгүй хүн болгонтой муудсан, таардаггүй эргүү шизо байна.

Avatar

Үнэн 2022-11-15 103.80.211.52

Алалцвал алалцмаар байна. Нээрэн нэг юм болох вий дээ новшнууд аа!

Avatar

Зочин 2022-11-15 202.131.232.166

Цус гаргаж яах гээд байгаа юм? Цус гараад юу өөрчлөгдөх вэ? Өөр нэг 76 гарна, ялгаагүй идэж ууна. Монгол Улс муу удирдлагатай ч, хөгжиж байгаа. Капитализм энэ замаар л сайжирч ирсэн. Бид хэд хэтэрхий яараад байна. Хүн бүр дор бүрнээ хичээвэл чадна.

Avatar

tsandeleg 2022-11-15 192.82.76.168

har uhaantai hun.bolovsrolgui

Avatar

hmm 2022-11-15 202.21.109.105

unen…amidaral,ajil,gedeg deed surguuliig tugsuh gej baigaa neleen setgeliin byad suusan er hun yum shig sanagdsan..medeej hun l bolson hoino muu zuild hutgaldaj muu zuil hiij biznesee avch uldeh gej heden tsaas olsonoo usguh gej eldev zuil hiisen baigaa…surguuli ene buhniig ni zuv buruugii ni oilguulsan…ene huniig uran gangan gadaad yg heregleed baihgui unenii tuluu heleed hereldeed yavdag yzvel yzchihdeg,alaltsval alaltsaad yavdag huuchin tsagiin eriin hugarhai gej todorhoilno..

Avatar

Зочин 2022-11-15 192.82.82.218

bi bas tegj boddog ene huniig

Avatar

иргэн 2022-11-15 192.82.78.159

ха ха Намдаа ,,, Гомдож уйлагансан Хүний үг яриа болж, Хэрвээ Цандэлэг УИХ-д суусан байсан бол өнөөдөр ийм үг хэлж яриад сууж байх Хүн мөн үү , Хөгжлийн банк, ЖДҮ-ын бүлэг хэрэгт Нэр холбогдсон л тууж явах байсийн, Цандэлэг Нэр дэвшиж УИХ-ын Гишүүн болоогүй дээ Баярлаж явах хэрэгтэй,

Avatar

Зочин 2022-11-15 202.55.188.109

энэий бизнесмэн гэж юу байдын…улс шантаажилж тарьсанаа будаа л шахдаг гар.

Avatar

Зочин 2022-11-15 59.153.113.134

tiim bas ih shunaltai hudraggui hun dee.

Avatar

zikad bugsduulsen horsoo n garaagui dund gariin hulgaich bna 2022-11-15 122.201.21.189

adair har hugshin hulgaich tsraitai mongoo bna yer n mongoonuud bugd iim deeremchin tuhtei zerleguud iomaa

Avatar

Сахар 2022-11-15 202.9.47.43

цандэлэг угаасаа л луйварчинштээ..гачууртын чинбат энэ 2 тариалангийн сангийг монгийг луйвардаж сурсан улс ..одоо юм шударга болоод ирхээр луйвараа хийж чадахгуй болоод бухимдаж байгаа биз

Avatar

Зочин 2022-11-15 202.21.105.204

Тэмцэх хэрэгтэй дээ. Тэмцэхгүй ард түмэн мөхдөг. Хар л даа нүүрс гээл хэдэн их наядаар нь хувааж идчээд, ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэх гэхээр мөнгө байхгүй гээд, хүүхдийн мөнгө өгөх боломжгүй боллоо ч гэх шиг. Энэ хулгайчууд бүр даварч байна ш дээ. Энэ ард түмнийг яасан ч яаадгийн гэж л бодоод байх шиг байна. Ард түмэн нэг босвол та нар дийлэхгүй шүү. Тэр их идэж уусан мөнгө төгрөг, эд хөрөнгийг чинь буцаагаад л авна ард түмэн, булаад л эвдээд л хаяна. Юм бүхэн учиртай байдаг шүү МАН-чуудаа !!

Avatar

Зочин 2022-11-15 103.212.118.29

Монголд хувьсгал хэзээч гарахгүй!!! Яагаад? гэжүү. Оркууд учраас….

Avatar

Зочин 2022-11-15 103.212.118.29

Ха ха ха Сая мэдэж байгаа юмуу? Залуучууд аль 30 жилийн өмнө мэдээд хаана амьдрах юу идхээ мэддэг болсон оркууд л мал хэвээрээ байгаа. Жаахан мөнгөтэй орк байсан гэдгээ мэдэж ав

Avatar

44 2022-11-15 192.82.64.153

Сайхан ярилцлхгх болж одоо ч ард түмэн босч хулгайчуудыг няцлах цаг ойртож байна даа

Avatar

Зочин 2022-11-15 124.158.64.12

Энэ нөхөр бараг л хувьсгал хийе гэж уриалж байна. Зөв үү, буруу юу ? Үл бүтэх нөхөр бололтой. Буруу буруу. ЕС Оюун -Эрдэнэ сайн ажиллаж байгаа.

Avatar

Зочин 2022-11-15 202.126.90.143

үхсэн ац чинь

Avatar

зочин 2022-11-15 103.229.123.82

үхсэн ац

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж