Агаарын бохирдол буураагүй шүү дарга нар аа!

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол буураагүй шүү дарга нар аа!

Агаарын бохирдол буураагүй шүү дарга нар аа!

Улаанбаатар хотод 2017 оноос хойш түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн ч агаарын бохирдол буураагүй, хүүхэд хөгшидгүй ханиадандаа дарлуулж байна. Харин эрх баригчид агаарын чанарын үзүүлэлт сайжирсан гэдэг ээлжит “үлгэр”-ээ ярьж, гүрийх бололтой.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн хэмжээнд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна” гэдэг мэдээллийг өгсөн нь олны шүүмжлэлтэй тулав.

Үнэндээ ч Улаанбаатар хотод одоогоор хэт хүйтрээгүй тул гэр хорооллынхон түлш бага хэрэглэж буй. Гэвч цонх онгойлгоход хоолой аргуулсан утаа үнэртэж байгаагаас гэртээ агаар сэлгэлт хийх боломжгүй байгаа юм. Мөн 13.00 цаг өнгөрөөж байж, хүүхэд, хөгшид салхилахгүй бол нүүгэлтсэн хар утаа, тоосон дунд суух болж буй. Ийм байхад хот агаарын бохирдлоо бууруулж чадсан юм шигээр ярих нь бодит үнэнтэй нийцэхгүй л болоод байна шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж