"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбат томилогджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбат томилогджээ

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбат томилогджээ
Н.Цэрэнбат

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2020 онд анх зарласан. Сонгон шалгаруулалтаар томилогдсон хоёр хүний нэг нь З.Ган-Очир юм. Тэрбээр "Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээр, “Эрдэнэс Оюутолгой” компанийг чадавхжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.

Түүний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон байна. Н.Цэрэнбатын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар 2021 онд томилогдсон билээ. Томилогдсоныхоо дараа Оюутолгой компанитай хамтарсан Засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хамт өр төлөх, Дубайн гэрээг цуцлах ажилд гар бие оролцсон нэгэн. Тиймээс ч түүнийг энэ удаад Засгийн газар, Оюутолгойтой "хамтрах" ажилд томилолсон бололтой.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж