ОХУ: Зөвлөлтийн үеийн цэргийн сургалтыг хүүхдүүдэд орно

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

ОХУ: Зөвлөлтийн үеийн цэргийн сургалтыг хүүхдүүдэд орно

ОХУ: Зөвлөлтийн үеийн цэргийн сургалтыг хүүхдүүдэд орно

Украинд Оросын цэргүүд асар их хохирол амссан тул Путин Зөвлөлтийн үеийн цэргийн бэлтгэл сургуулилалтыг сургуулийн хүүхдүүдэд заах болжээ. Тодруулбал, хүүхдүүд калашниковын автомат буутай харьцаж, гал нээж сурна. Мөн химийн болон цөмийн дайралтын үед анхны тусламж хэрхэн үзүүлэх, ямар арга хэмжээ авахыг сурах аж. Украинд удаа дараалан ялагдал хүлээсэн тул Орос улс ийнхүү коммунист хөтөлбөрөө эргэн сэргээж байна гэж ажиглагчид үзэв.

Путин хууль бус довтолгоондоо зориулж хэсэгчилсэн дайчилгаа хүртэл зарласан боловч бэлтгэл муутай цэргүүд дайны салхийг эргүүлж чадаагүй юм.

ОХУ ирэх оны есдүгээр сараас сургалтын хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөж буйг Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Ингэхдээ нэг хичээлийн жилд 140-өөс доошгүй цагийг цэргийн сургалтад зарцуулах юм байна. Энэ төлөвлөгөө нь цэрэг татлагын нас ойртож буй хүүхэд залуусыг цэргийн ур чадвартай болгох, цэрэг татлагат оролцох идэвхийг нь нэмэгдүүлэх зорилготой гэв.

Зөвлөлтийн үеийн эл хөтөлбөрийг сэргээх оролдлого 2014 онд Крымийг эзлэн түрэмгийлсний дараа мөн гарч байв. Гэвч энэ нь хугацаат цэргийн албан хаагчдын чанарт төдийлөн нөлөөлөөгүй аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж