Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Өнөөдөр/2022.11.14/ талбайн эзэн орон Тайландын эсрэг тоглох болно. Урьд нь хоёр баг 2018 оны Жакартагийн Азийн наадамд учраа таарахад 87-86 гэсэн харьцаатай Тайланд ялж байв.
Өнөөдөр Тайландаас Фредди Лиш гэх тоглогч анхаарал татаж байна. Тэрбээр Вьетнам, Малайз, Таитигийн эсрэг 22 оноо дунджилж, эсрэг багийнхаа хамгаалалтыг нурааж буй. 1.73 метр өндөртэй Лиш алсын зайн шидэлтийг 46.7 хувьтай гүйцэтгэж, 55.6 хувьтай довтолж байна. Тиймээс өнөөдөр түүнийг зогсоох нь Монголын шигшээ багийн нэн тэргүүний даалгавар.
Лиш “FIBA”-д өгсөн ярилцлагадаа "Би хийх гэж байгаа зүйлээ хийнэ гэдэгтээ үргэлж итгэлтэй байдаг, гэхдээ миний ард дасгалжуулагч, баг байгаа нь тоглолтыг минь чөлөөтэй тоглоход илүү хялбар болгодог. Би хүчээр бус системийн дагуу тоглож байна. Би ур чадвараа шаргуу хөгжүүлж байгаа. Энэ нь ч намайг өөрийгөө дайчлах хэрэгтэйг харуулж байна” гэжээ.
Өөртөө итгэлтэй мөн эрх чөлөөтэй гэх үгсээр түүнийг тодорхойлж болох юм. Дасгалжуулагч Эдү Торрес болон багийнхан нь түүнийг чөлөөтэй тоглоход илүү хялбар болгож байгаагаас гадна өмсгөл дээрх улсынх нь далбаа түүнд нэмэлт урам зориг болдог гэнэ.
Лиш “FIBA-ийн түвшинд шигшээ багт тоглохоор болсон нь үнэхээр аз завшаантай хэрэг болсон. Би боломж гарахыг удаан хүлээсэн. Эцэст нь надад FIBA боломж олгож, энэ гайхалтай зүйлийн нэг хэсэг болох боломж хүртсэндээ баяртай байна” гэв.
Өдгөө 34 настай Лиш шигшээ багийн түвшинд залуу тоглогч. Тэр Тайландад бараг арав гаруй жил сагсан бөмбөг тоглож байгаа аж. Лиш Хавайгаас гаралтай бөгөөд Милуоки, Орегон, Алабамагаар нүүдэллэж, Өмнөд Алабамагийн их сургуульд байхдаа хилийн чандад сагсан бөмбөг тоглохоор шийджээ.
“Хүүхэд байхаасаа л сагсан бөмбөг миний амьдралыг өөрчилнө гэж мэдэж байсан. Нэг зүйлд өөрийгөө зориулвал эцэст нь чиний замд байх ганц зүйл нь чи өөрөө байхыг хүснэ. Коллежийн төгсөх курст миний мөрөөдөл улам бодит болж, сургуулиа төгсөх үү эсвэл мэрэгжлийн тамирчин болох уу гэх шийдвэр гаргах болсон” гэж Лиш ярьжээ. Мэдээж Лиш мэргэжлийн сагсан бөмбөгч байхыг илүүд үзсэн.
Лишийн хувьд гэр бүл нь түүний үнэт зүйл аж.
“Ээж минь надад өөртөө итгэ тэгвэл бүх зүйл боломжтой гэж үргэлж хэлж ирсэн. Би замналдаа олон удаа бууж өгөхийг хүссэн. Гэхдээ сагсан бөмбөг бол миний хийх дуртай зүйл байсан учир тоглож чадахгүй болтлоо тоглохыг хүсч байна. Би хоёр охинтой. Тэдэндээ аав нь амархан няцдаг гэх мэдрэмжийг төрүүлмээргүй байна. Тиймээс энэ бол миний идэвхтэй, эрч хүчтэй байх нэмэлт эрч хүч” гэлээ.
Лишийн ээж Тайландад төрсөн гэнэ. Энэ талаараа Лиш “Энэ далбаатай өмсгөлийг өмсөх нь чамайг өөрөөсөө том зүйлийг нэг хэсэг болсон гэдгийг мэдрүүлж, гайхалтай мэдрэмж төрүүлнэ” гэв.
“Би онооны аварга, аваргын цом, үнэ цэнтэй тоглогчийн олон шагналтай гэхдээ сагсан бөмбөгийн хамгийн сайхан нь өрсөлдөөн, шинэ хүмүүстэй танилцах, дэлхийгээр аялах мөн гэр бүлээ тэжээх боломж юм”
Холбоотой мэдээ