Сүүлийн гурван сарын турш дээд хэмжээнд хүрч чангарсан алтны ханш өчигдөр (2022.11.14) бага зэрэг суларлаа. АНУ-ын Төв банк инфляцийн эсрэг тэмцлээ зөөлрүүлэхгүй гэж мэдэгдсэний дараа ам.долларын ханш өссөн. Алтны ханш наймдугаар сарын 18-нд хамгийн өндөр түвшинд хүрч өссөн бол Даваа гаригт унц нь 1,761.07 ам.доллар болжээ.
Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа хатуу валют буюу алтны үнэ ханшийн талаарх мэдээллийг онцолж байна.
АНУ-ын Төв банкны зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер хэлэхдээ, "Холбооны нөөцийн сан дараагийн хурлаараа хүүгийн өсөлтийн хурдыг удаашруулах асуудлыг авч үзэж магадгүй. Гэхдээ инфляцийн эсрэг тэмцлээ "зөөлрүүлсэн" гэж үзэж болохгүй" гэж мэдэгдсэн. Судалгаагаар инфляци болон зээлийн өртөг нэмэгдсэнтэй холбоотой байнгын түгшүүрээс үүдэн АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авалт арваннэгдүгээр сард буурчээ. Холбооны нөөцийн сангийн ирэх арванхоёрдугаар сарын хурлаар тус сангийн фьючерс ханшийг 50 суурь нэгжээр өсгөх магадлалтай байна.
Алт нь АНУ-ын хүүгийн өсөлтөд маш мэдрэмтгий байдаг. Долларын индекс өнгөрсөн Баасан гаригт сүүлийн гурван сарын хамгийн доод цэгтээ хүрсний дараа 0.5 хувиар өссөн нь алтыг илүү үнэтэй болгожээ. Бусад оронд мөнгө 0.9 хувиар буурч, унц нь 21.49 доллар, цагаан алт 0.5 хувиар буурч 1024.00 ам.доллар, палладий 1.2%-иар буурч 2015.57 ам.доллар болжээ.
АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ зөөлрүүлэх дохиогоор ам.долларын ханш сүүлийн долоо хоногт эрчтэй уруудсан. Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийг сүүлийн 10 жилийн хугацаанд тодорхойлсон хялбар мөнгөний горимд аажмаар эргэн орно гэж найдаж байгаа нь хөрөнгийн зах зээлүүд ч өссөн байна.
Уолл Стрит дээр үргэлжилсэн үймээн, Пүрэв гаригийн мега өсөлтийн араас ам.долларын ханш сүүлийн 13 жилийн хугацаанд хоёр өдөр дараалан уналаа. Ам.долларын ханш суларсан, крипто валютын худалдаа унасан зэргээс үүдэлтэй энэхүү давхар цохилт нь алт худалдан авах дур сонирхлыг дахин бадраав. Крипто валютын зах зээлийн тодорхойгүй байдлаас хамгаалж, ногооны ханш суларсны улмаас алтны үнэ өнгөрсөн Баасан гаригт сүүлийн гурван сарын дээд цэгтээ хүрэв. Мөн өдөр алтны ханш 0.85 хувиар өсч, 1765.10 ам.долларт хүрч хаагдсан байна.
Алт 2020 оны наймдугаар сард 2,075.11 ам.долларт хүрсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр ханш байв. Үүнээс хойш гурван сарын хугацаанд ханш алгуур доошилсон. Одоогийн байдлаар алтны ханш дунджаар 1,716.21 ам.долларт хэлбэлзэж байна” гэж Forex.com сайтаас гаргасан судалгааны тайланд дурджээ. Цаашдаа алтны үнэ өсөх хандлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG, THE ECONOMIC TIMES
Холбоотой мэдээ