Монголын боксчид тивийнхээ аваргаас 10 медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Монголын боксчид тивийнхээ аваргаас 10 медаль хүртэв

Монголын боксчид тивийнхээ аваргаас 10 медаль хүртэв

Боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо энэ сарын 1-нээс 12-ны хооронд болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд 27 орны 267 тамирчин эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв. Монгол Улсаа 17 тамирчин хүч сорьж, хоёр мөнгө, найман хүрэл, нийт арван медаль авчээ.

Эрчүүдийн 60 кг-д тоглосон залуу тамирчин Б.Буяндалай болон эмэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон Т.Номин-Эрдэнэ нар мөнгөн медалийн эзэн болов. Харин эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57 кг-д Г.Лундаа, 67 кг-д Б.Чинзориг, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Монголын баг медалийн тоогоор дөрөвдүгээрт жагссан бол медалийн чанараар 11 дүгээрт бичигдсэн юм.

Тэгвэл Казахстан улс зургаан алт, долоон мөнгө, найман хүрэл нийт 21 медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан, Энэтхэгийн боксчид удаалсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж