“Хятад улсын амлалт ядуурлыг арилгав” номыг “Шохойцагаан булаг” хэвлэлийн газраас орчуулжээ. Тус номыг Хятадын Ардын их сургуулийн Хятадын ядуурлыг бууруулах хүрээлэнгийн захирал, профессор Ванг Сангуй нарын нэр бүхий долоон эрдэмтэн эмхэтгэсэн байна. Хятад улсын хувьд “Ядуурлын эсрэг төлөвлөсөн арга хэмжээнүүдийг ээлж дараатай авч, ард түмний амьжиргааг сайжруулж, улмаар бүх нийтээр цэцэглэн хөгжих” гэсэн жинхэнэ хүсэл эрмэлзлээр өдгөө хөгжилд суурилан, ядуурлыг арилгах хүчин чармайлтыг гаргаж байгаа аж.
Олон жилийн хичээл зүтгэлийн дүнд Хятадын ядуурлын шинж чанарт ихээхэн өөрчлөлт гарчээ. Өнгөрсөн хугацаанд ядууралтай тэмцэж ирсэн арга зам нь цаашид ядуурлыг арилгах зорилгод хүргэж чадахгүй болсон тул 2013 онд ядуурлыг бууруулах хийгээд хөгжлийг дэмжих удирдамж гаргасан байдаг. Харин 2015 онд ХКН-ын Төв Хороо болон Төрийн Зөвлөлөөс Хятадын туйлын ядуу бүс нутагт ядуурлыг арилгах тэмцлийн албан ёсны нээлт болгож, Ядуурлын эсрэг тулалдаанд ялах шийдвэр гаргасан байна.
Найман жилийн хүчин чармайлтын үр дүнд улсын хэмжээний туйлын ядуу 832 хошуу бүгд ядуурлаас ангижирч, бүс нутгийг хамарсан нийт ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэж, Хятад улс бүх талаар дунд зэргийн чинээлэг нийгмийг бүтээн байгуулах түүхэн амжилт байгуулж, туйлын ядуурлыг арилгах талаар шийдвэртэй амжилтад хүрчээ.
Энэ цаг үед Хятадын ард түмний ядуурлаас ангижирч, хөгжилд хүрэхэд оруулсан хувь нэмрийг дүгнэн авч үзэх зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү номыг эмхэтгэж, Хятадын туйлын ядуурлыг арилгасан түүхийг тодорхой өгүүлсэн байна.
Мөн ядуурлаас ангижруулах илүү тодорхой зорилтот арга хэмжээ авах ерөнхий төлөвлөгөө, туйлын ядуурлыг арилгах томоохон арга хэмжээг яагаад хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ? Ядуурлын эсрэг зорилтот арга хэмжээг авахад ямар бэрхшээл тулгарч байна вэ? Үр дүнтэй байна уу? Хятад улс туйлын ядуурлыг устгаж, ядуурлын эсрэг чиглэсэн арга хэмжээг хэрхэн авч байна вэ? Ингэснээр дэлхийн ядуурлыг бууруулахад ямар хувь нэмэр оруулж байна вэ? Эдгээр асуултын хариулт нь ядуурлын эсрэг зорилтот арга хэмжээ авч, туйлын ядуурлыг арилгахын ач холбогдлыг цогцоор ойлгоход уншигчдад туслахыг эрмэлзжээ. Мөн Хятадад туйлын ядуурлыг устгасны дараа ч ядуурлаас ангижрах шаардлага хэвээр байсаар байх уу? Харьцангуй ядуурал гэж чухам юу вэ? Үүнээс хэрхэн ангижрах вэ? Хөдөөгийн сэргэлт, нь хотжилттой ямар хамааралтай вэ? Уншигчид 2020 оноос хойших Хятадын ядуурлаас ангижрах, хөгжих зорилтын чиг хандлага, Хятад улс туйлын ядуурлыг арилгасан үр дүнг хэрхэн нэгтгэж, хөдөөг сэргээн хөгжүүлэх стратегитэй хэрхэн үр дүнтэй уялдуулах талаар ойлголтыг өгүүлжээ.
Ядуурлыг арилгах нь бүх дэлхийн мөнхийн сэдэв байсаар ирсэн хүн төрөлхтөнд тулгамдаж буй сорилт гэж тайлбарладаг.
Холбоотой мэдээ