“МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2 жилийн хугацаанд огт хэрэгжээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

“МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2 жилийн хугацаанд огт хэрэгжээгүй"

“МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр 2 жилийн хугацаанд огт хэрэгжээгүй"

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.11.14/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Монгол Улсын эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамжиж байна. Үүн дээр нэмээд төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 55 тэрбумыг эзэлж байгаа. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс нүүрсний гэрээ, тээвэрлэлттэй холбоотой долоон шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Удаа дараа хэвлэлээр ярьж өнгөрдөг нүүрс тээврийн гэрээ, ачуулсан нүүрсний хэмжээ, зөөвөрлөсөн нийт тонн нүүрсийг ил болгож уг асуудалд холбогдсон хүмүүсийг нээлттэй мэдээлэхийг шаардлагад тусгасан.

Хоёрдугаарт, МАН-ын гишүүдийн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудал. Зургаан дэд бүлэг 98 дэд зүйлтэй хөтөлбөр. Авлига албан тушаалын хэргийг бууруулна гэсэн.

Олон улсын авлигын индексээр 2015 онд дэлхийн хэмжээнд Монгол Улс 75 дугаар байранд явж байсан бол, таван жилийн дараа буюу 2021 онд 105 дугаар байр руу ухарсан байна. Хөгжлийн банкны хэрэгт зургаан гишүүн болон бусад хөтөлбөртэй холбоотой УИХ-ын зарим гишүүн нэр холбогдсон.
Гэтэл мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэнэ гэж заасан. Биелэлт хаана байгаа талаар мэдээлэл авмаар байна.

Дараагийн ололт болон дутагдал бол цахим шийдлийг хэрэгжүүлэх “E-mongolia”. Үнэхээр Монголын төр цахимжиж байгаа бол төр жижгэрч, төрийн зардал багасч, хүний тоо буурах ёстой. Гэтэл жил ирэх бүрд уриа лоозон төдий цахимжиж, төрийн зардал, төрийн албан хаагч нь нэмэгдээд байдаг. Тэгэхээр одоо ам, ажлын зөрүү маш тодорхой харагдаж байна.

Гуравдугаарт, Хэмнэлтийн тухай хууль. 18 их наядын төсвийг хэмнээд байна гэснээ төсөв нь нэмэгдээд байдаг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс их орлоготой, өндөр дүнгээр худалдан авалт хийж иргэдээ хулхидаж байна.

ХУУЛЬ БАЙХАД ДУР ЗОРГООР ААШИЛДАГ БАЙДЛЫГ АН ӨӨХШҮҮЛЭХГҮЙ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-МАН 2020 онд сонгуульд оролцохдоо хүний эрхийг дээдэлдэг хууль сахиулагч байна гэсэн. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үзэл бодлоо илэрхийлсэн 200 гаруй хүнийг цагдан хорьсон байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн Э.Одбаяр нартай холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүнд илэрхий хүний эрхийн зөрчил байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг олон нийтэд бүрэн ил болгохыг шаардаж байна. Шүүхийн шийдвэргүйгээр иргэн Д.Монголхүүг албадан баривчилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ мэт шүүхийн шийдвэр нь хоорондоо зөрчилтэй байдаг асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллана. АН-ын бүлэг хүний эрхийн асуудлыг орхихгүй. Хууль байхад дур зоргоор аашилдаг байдлыг АН өөхшүүлэхгүй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Ашиг сонирхлын зөрчлөө хаацайлах гэсэн эрх баригчдын баталсан Covid-19-ийн хууль одоо хүртэл хэрэгжиж байна. Үндэслэлгүй халагдсан, шүүхийн шийдвэр нь гарсан байхад төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлж авдаггүй зохион байгуулалттай асуудал явагдаж байна. Төр үүнээс болж долоон тэрбум төгрөгөөр хохирч, одоог хүртэл 400 сая төгрөг нь л төлөгдсөн.

2020 онд амалж байсан МАН-ын амлалт 100 хувь биелээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж