Хятадын төрийн дууллын оронд “Хонгконгийн алдар” дуу явжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Хятадын төрийн дууллын оронд “Хонгконгийн алдар” дуу явжээ

Хятадын төрийн дууллын оронд “Хонгконгийн алдар” дуу явжээ

Өмнөд Солонгос улсад Азийн регбигийн тэмцээн үргэлжилж байна. Инчон хотноо өчигдөр /2022.11.13/ Өмнөд Солонгосын баг Хонгконгийн багтай тоглохын өмнө Хятадын төрийн дууллын оронд “Хонгконгийн алдар” дуу эгшиглэжээ. Энэ дууг 2019 оны эсэргүүцлийн жагсаалын үеэр нэрээ нууцалсан хөгжмийн зохиолч бичиж байсан. Аливаа спортын тэмцээний үеэр Хонгконгийн багууд Хятадын төрийн дууллыг эгшиглүүлдэг. Эсэргүүцлийн жагсаалын сүлд дуу явсанд Хонгконгийн засгийн газар дургүйцлээ илэрхийлэв.

“Хятадын төрийн дууллын оронд хүчирхийллийн жагсаал, тусгаар тогтнолын хөдөлгөөнтэй холбоотой дуу тоглосонд маш их харамсаж, эсэргүүцэж байна. Тэмцээнийг зохион байгуулагчид Төрийн дууллыг зохих ёсоор нь хүндэтгэх үүрэгтэй” гэж Хонгконгийн засгийн газар мэдэгдэлдээ дурджээ. Тэмцээнийг зохион байгуулагчид уучлалт гуйж, тоглолтын дараа Хятадын төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

Хонгконгийн эрх баригчид энэ үйлдлийг мөрдөн шалгахыг хотын регбигийн холбооноос шаардав. Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад багийн дасгалжуулагч ямартай ч зөв дууллыг зохион байгуулагчид өгсөн гэдэг нь тогтоогджээ. Зохион байгуулах багийн ажилтны буруугаас энэ алдаа гарсан байж болзошгүй.

“Хонгконгийн алдар” дууны үг нь Хятадын хяналтаас чөлөөлөгдөж, ардчиллыг авчрана гэсэн утгатай. 2019 оны эсэргүүцлийн жагсаалын дараа Хятадыг эсэргүүцэх үзэл санааг дарахын тулд аюулгүй байдлын тухай хуулийн дагуу энэ дууг Хонгконгод тоглуулахыг хориглох болжээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж