2021 онд Фэйсбүүк шинэчлэл хийж, нэрээ Meta болгосноор Metaverse-ийн талаар ойлголт дэлхий нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Metaverse бол бидний одоо хэрэглэж буй интернэт орчны илүү хөгжингүй хувилбар бөгөөд энэхүү виртуал орчин нь бидэнд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ажиллаж, суралцаж, хөгжилдөх боломжийг хамгийн бодитоор олгох юм.
Дэлхийн хөгжсөн орнууд Metaverse орчинд өөрийн виртуал улс, хотуудыг байгуулж, томоохон компани, бизнесүүд ч үүнд нэгдэн үйл ажиллагаагаа явуулахаар уралдаж байгаа хэдий ч бодитоор хэрэгжүүлсэн нь цөөн байна. Монгол Улсад ч Metaverse-ийн хэд хэдэн төслүүд аль хэдийнээ хэрэгжиж эхэлснээс анхлан нээлтээ хийж байгаа нь Metaland төсөл юм. Metaland төсөл нь нийт 2400 гаруй блок газарт, Улаанбаатар хотыг виртуал хэлбэрээр бүтээн байгуулж, шаардлагатай бүхий л үйлчилгээнүүдийг багтаахыг зорьсон томоохон дижитал төсөл юм.
Голомт банк технологийн шинэ шийдлийг ашиглаж, бүхий л орчин нөхцөл, суваг, платформоор дамжуулан харилцагчдад үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэх зорилгынхоо хүрээнд Metaland дээр өөрийн виртуал салбараа нээж байна. Ингэснээр бид Metaverse орчинд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монгол Улсын анхны банк болж байгаагаас гадна энэ чиглэлээр олон улсын түвшинд ч тэргүүн эгнээнд бичигдэж байна. Та манай виртуал салбараар үйлчлүүлэн Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээний заавар, зөвлөгөөтэй танилцах, бүтээгдэхүүний хүсэлт явуулах, харилцагчийн үйлчилгээний ажилтантай уулзаж, мэдээлэл авахаас гадна сонирхолтой сургалт, хэлэлцүүлэгт орох, санхүүтэй холбоотой тоглоом тоглож, мэдлэг мэдээллээ сорих боломжтой.
Metaland дээрх Голомт банкны виртуал салбар нь 2022.11.26-ны өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх болно.
Metaland дээрх Голомт банкны байршил: Талбайн баруун талд, Голомт банкны төв байр
Metaland төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Холбоотой мэдээ