ГХЯ: Истанбулд болсон халдлагад монгол хүн өртөөгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

ГХЯ: Истанбулд болсон халдлагад монгол хүн өртөөгүй

ГХЯ: Истанбулд болсон халдлагад монгол хүн өртөөгүй

Туркийн Истанбул хотын төв хэсэгт өчигдөр /2022.11.13/ дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадсан. Дөрвөн хүн нь хэргийн газарт нас барсан бол хоёр нь эмнэлэгт очоод нас баржээ.

Нас барсан болон гэмтсэн хүмүүсийн дунд монгол иргэн байсан эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “нас барсан зургаан иргэн бүгд Турк хүн байсан. Монгол хүн тус халдлагын үеэр гэмтэж, бэртсэн, эндсэн тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр 16:20 минут орчимд Таксим талбайн худалдааны гудамжинд болсон байна. Хэргийн газраас 50 метр зайд байсан гэрчийн мэдүүлснээр тухайн үед хар утаа олгойдож, бараг дүлийрэх шахам чанга дуу чимээ гарчээ.

Дэд ерөнхийлөгч Фуат Октай уг дэлбэрэлтийг эмэгтэй хүн үйлдсэн террорист халдлага байсан гэв.

Ямартай ч Истанбул дахь монголчуудтай холбоотой байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж