
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн энхтайванч 1000 эмэгтэй” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12 цагт Монголын Үндэсний түүхийн музейд нээлтээ хийнэ. Мянган мөрөөдөл, мянган санаачлага, мянган туршлага уриан дор зохиогдож буй уг үзэсгэлэн дөрөв хоногийн турш үргэлжилж олон нийтэд олон арга хэмжээ болон кино хөтөлбөрийг танилцуулахаар бэлтгэжээ. Нобелийн энх тайвны шагналд 2005 онд хамтран нэр дэвшсэн дэлхийн олон орны 1000 эмэгтэйчүүд энэ байгууллагыг үүсгэн санаачилжээ. Энэхүү байгууллагын байгуулахад Монголоос Д.Сэмжидмаа, Ж.Занаа, Н.Чинчулуун, П.Одончимэг, Ё.Туул, Б.Батсэрээдэнэ, Ч.Пүрэвсүрэн нарын эмэгтэйчүүд оролцсон юм. Үзэсгэлэнгийн арга хэмжээг Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Соёмбо хэвлэлийн компаниас ивээн тэтгэн тусласан байна.
Б.Мандах