"Лифтний" шүүгчдийн гомдлыг хэлэлцэж Шүүхийн сахилгын хорооны тогтоолыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

"Лифтний" шүүгчдийн гомдлыг хэлэлцэж Шүүхийн сахилгын хорооны тогтоолыг хэвээр үлдээв

"Лифтний" шүүгчдийн гомдлыг хэлэлцэж Шүүхийн сахилгын хорооны тогтоолыг хэвээр үлдээв

НЭМЭЛТ:

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох хэргийг сахилгын хэргийн оролцогчид болон өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хэргийн оролцогч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн хүрээнд хянахад, хэргийн оролцогчид сахилгын хорооны хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйгээс хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй, мөн хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.


"Лифтний" гэх секс скандалын хэргээр олны танил болсон өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт байсан гурван шүүгчийн гомдлыг өнөөдөр /2022.11.14/ 10.00 цагаас Улсын дээд шүүхээр хэлэлцэж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын сахилгын хэргийг Дээд шүүхээр хэлэлцэж байгаа аж.

Энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.1.1, 115.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд Үндсэн хуулийн цэцээс холбогдох мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй бичлэг цацагдаж, нийгэмд шуугиан дэгдээсэн. Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болж Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын хэлтэс уг асуудлыг шалгаж эхэлсэн талаар мэдээлж байв. Ийнхүү өмгөөлөгч асан Б.Баасанцогттой нэр холбогдсон хүмүүсийг 2021 онд ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж