Азовын тэнгис рүү Оросынхоос бусад хөлөг онгоц нэвтрэхийг Москва хоригложээ. “ОХУ-ын Далайн захиргаанаас бидэнд ирсэн албан ёсны мэдэгдлийн дагуу Оросын нутаг дэвсгэрээс гадна ачсан хөлөг онгоцыг хойд зүгт Керчийн хоолойгоор Азовын тэнгис рүү нэвтрэхийг нь хориглосон” гэж Туркийн Далайн харилцааны ерөнхий газар мэдэгдлээ.
ОХУ-ын арми Украинд довтлохоос өмнө Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Киевийн төлөөлөгчид энэ талаар анхааруулж байсан. Тодруулбал, Орос улс Крым дахь цэргийн байдлаа ашиглаж Керчийн хоолойгоор дамжин өнгөрөх эрх чөлөөг хязгаарлаж, тэнгисийг аажмаар өөрсдийн эзэмшил болгож өөрчлөх гэж байна гэж мэдэгдэж байв. Барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбогдуулан Азовын тэнгисээр дамжин өнгөрөх Украины үр тарианы экспортын олон зуун хөлөг онгоцыг ОХУ хааж байсан удаатай. Тэгвэл энэ удаад Оросынхоос бусад бүх хөлөг онгоц нэвтрэх боломжгүй болов.
Азовын тэнгисээр дайран өнгөрдөг хөлөг онгоцны тоо зургадугаар сарын мэдээллээр дайны өмнөх үеийнхтэй бараг ижил буюу 40 мянга байжээ.
Эх сурвалж: UKRINFORM, FRANCE24
Холбоотой мэдээ