Эрээний хөл хориог дахин сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Эрээний хөл хориог дахин сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Эрээний хөл хориог дахин сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд Covid-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 9-нд дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс  халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоосон. Энэ хөл хорио өчигдөр цуцлагдах байсан ч бүх нийтийн шинжилгээг авч, дахин сунгах эсэхийг өнөөдөр /2022.11.14/ шийднэ гэжээ.

Эрээн хотын Шуурхай штабын 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шийдвэрээр Covid-19-ийн тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулар зорилгоор 10-13-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргасан. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийж байна.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.

Эрээн хотод Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авах бөгөөд үүний дараагаар гурав хоногийн дараа  хэвийн нөхцөлд шилжих эсэх  шийдвэрийг гаргана гэжээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын  дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр  удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2022-11-14 202.9.46.144

Эрээний хилийг бүүр хаах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-11-14 66.181.164.251

Долоон буудлын Должид эмээ ч одоо ийм юм ярихгүй дээ

Avatar

иргэн 2022-11-14 202.126.88.190

Эрээн хөл хориогоо унгар нь тодорхой шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж