Ч.Номин телевизээрээ "Соёлын бүтээлч сар"-аа рекламдав

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Ч.Номин телевизээрээ "Соёлын бүтээлч сар"-аа рекламдав

Ч.Номин телевизээрээ "Соёлын бүтээлч сар"-аа рекламдав

Соёлын сайд Ч.Номин "Монгол HD" телевизээрээ улсдаа анх удаа HD форматыг нэвтрүүлсэн гэгддэг. Телевизийн гүйцэтгэх захирлаас төрийн сайд болсон тэрбээр өөрийнхөө хамаарал бүхий телевизээрээ яамны сурталчилгаагаа хийж, "Соёлын бүтээлч сар" аянаа чамгүй сайн рекламдаж харагдана. Соёлын яамнаас арваннэгдүгээр сард “Соёлын бүтээлч сар”-ыг эхлүүлсэн.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аянд Улаанбаатар хотоос гадна орон нутаг дахь соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчдийг хамруулж байгаа аж.

Энэ жил Улаанбаатар хотод 140 гаруй, орон нутагт 600 гаруй хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээл сар" аян бол соёл, урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн. Аяны хүрээнд бид түүх, соёлын баялаг үнэт зүйлсээ сурталчлан таниулахаас гадна, соёл урлагийн бүх төрлийн үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Түүнчлэн, салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлаа ярилцаж, гарц шийдлээ тодорхойлох чиглэлээр цөөнгүй ажлыг зохион байгуулдаг. Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ аян Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэхтэй холбоотой туссан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жил ирэх тусам агуулга, хэлбэрээр баяжиж, цар хүрээний хувьд өргөжиж, зохион байгуулалтын хувьд боловсронгуй болж байгаа" гэдгийг онцолж байв.

Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Төрийн сайд болсноос хойш хууль тогтоомжийнхоо хүрээд “Монгол HD” телевизтэй холбоогүй болсон. Түүн дотроо “Монгол HD” телевизийн хувьд аливаа нэг уран бүтээл хийж байгаа бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулж байгаа. Санхүүгийн харилцаанд Соёлын яам болон “Монгол HD” телевиз орсон асуудал байхгүй" гэдгийг хэлж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж