ХХБ, Хязгааргүй мөрөөдөл төслийнхөө хүрээнд 180,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

ХХБ, Хязгааргүй мөрөөдөл төслийнхөө хүрээнд 180,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийжээ

Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос “Хязгааргүй мөрөөдөл” төслийг ирээдүй хойч үеэ тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор хэрэгжүүлж байна.

Энэ удаад Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж буй Монгол Улсын Консерваторын 85 жилийн ойд зориулж номын санг нь тохижуулахаас гадна сургуулийн номын фондыг шинэ номоор арвижууллаа.

Ц.Пүрэвхүү / Монгол улсын Консерваторын ректор, Хөгжмийн зохиолч, Профессор/

Бид Монголын урлагийн салбарт өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхээр зорин ажиллаж өдгөө 85 жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд манай сургуулийн төгсөгчид дотоодын төдийгүй Олон улсын тайзнаа Монгол улсынхаа нэрийг дуурсган яваа билээ. Мөн үүний адил гадаадын зах зээлд гарсан дотоодын нэр хүнд бүхий Монголын ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк  бидэнтэй хамтран ажиллаж, оюутан, сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлж байгаад гүнээ баяртай байна.

Б.Баянмөнх / ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал/

Худалдаа, хөгжлийн банк Хязгааргүй мөрөөдөл төслөөр дамжуулан хүүхэд, залуусын боловсролд үргэлжид анхааран, өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилладаг. Энэ удаад Монгол Улсын Консерваторын 85 жилийн ойд зориулж төслөө ийнхүү  үргэлжлүүллээ. Энэ бол Монгол Улсын Консерватор болон Худалдаа, хөгжлийн банкны хамтын ажиллагааны эхлэл гэж харж байна. Монгол Улсын Консерватор санхүүгийн асуудалд санаа зовох бус урлаг соёлыг түгээх, нийтийг соён гэгээрүүлэх мэргэжилтнийг бэлтгэн ажиллахад нэн тэргүүний анхаарах нь чухал билээ.

ХХБ мөн энэхүү төслөө МУИС дээр үргэлжлүүлэн их сургуулийн номын санг тохижуулж, нэн шаардлагатай техник технологийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ийнхүү  Хязгааргүй мөрөөдөл төслийн хүрээнд нийт 53 сургуулийн 7000 орчим багш, 180,000 гаруй хүүхэд, залуусын  боловсролд хувь нэмрээ оруулсан байна. ХХБ цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд Хязгааргүй Мөрөөдөл төслөөр дамжуулан Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуусыг сурч боловсрох боломжоор нь дэмжин ажиллах болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж