Ньюс хөтөч: Цахим залилах гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Цахим залилах гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Цахим залилах гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хураангуйлан хүргэж байна. 


ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

14:30 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.

Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

11:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Дэлхийн өв-Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн дэлгэгдэнэ.

МОНГОЛБАНК

11:00 цагт: Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, МБХ-оос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал  Монголбанкны Г байрны 2 давхарын хурлын танхимд болно.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН МАН-ЫН ХОРООНЫ БАЙР

11:00 цагт: Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажлын байртай болгох, ажилд зуучлах сургагч багштай “Хөдөлмөрийн бирж”-ийг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооноос санаачлан албан ёсоор нээж байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 99003469

ТЕАТРЫН МУЗЕЙ

11:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт" хэлэлцүүлэг болж, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ

10:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Шилдэг постер сурталчилгааны үзэсгэлэн дэлгэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж