"Ухаангүй" даргын урагшгүй албат

Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

"Ухаангүй" даргын урагшгүй албат

"Ухаангүй" даргын урагшгүй албат

Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг. Нийслэл хотын ачаалал жилээс жилд нэмэгдсээр байна. Замын түгжрэл, нийтийн тээвэр, газар олголт, дахин төлөвлөлт зэрэг олон асуудал үе үеийн хотын дарга нарын "толгойн өвчин" болж ирсэн. Тэр ч утгаараа одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэн үг, хийсэн ажил нь иргэдийг талцуулж, багагүй шүүмжлэлд дагуулж буй. Үүний нэг жишээ нь Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчийг шударга бусаар томилсон явдал.

Дарга нарыг хурцаар шүүмжилж явсан хүн гэнэт л төсөл удирдах болсон нь олны дургүйцлийг хүргэв.

Ингэхдээ тэрбээр хотын даргын хүсэлтээр төсөл эхлүүлсэн гэдгээ өөрийн цахим хуудаснаа хуваалцсан. Шалгуур нь олон нийтийн сүлжээнд олон дагагчтай байх. Аливаа ажлыг эхлүүлэхэд хотын иргэний чин сэтгэлээс гадна мэдлэг, мэргэжил, судалгаа шаардлагатай гэдгийг хотын дарга маш сайн мэдмээрсэн. "Creative 100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний зохицуулагч, урбанист Э.Золзаяа "Creative 100" сайн дурын хөдөлгөөнийг 2019 оноос хойш мэргэжлийн залуучууд санаачлан явуулж байгаа.

Мэргэжлийн залуучуудын хувьд Б.Цэцэг гэдэг хүний энэ яриаг бид доромжлол гэж хүлээн авч байна.

Хотын дарга мэргэжлийн залуучууд хоттойгоо сайн дурын үндсэн дээр хамтарч ажиллая гэхэд хүлээж аваагүй мөртлөө тавдугаар сарын 26-нд яагаад Б.Цэцэг гэх хүнийг дуудаж, энэ том ажлыг өгч байгаа юм бэ. Мэргэжлийн залуус нь хотоо сайхан болгоё гэхээр хаалга үүд нь хаалттай. Гэтэл жүжигчин Б.Цэцэгт энэ боломжууд яагаад ногоон гэрлээр нээгдэж, энэ чухал төслийн зохицуулагч хийж байгаа юм бэ" гэдэгт тайлбар өгөхийг шаардсан.

Хотын дарга ганц энэ асуудалд шударга бус хандаагүй. Тэрбээр энэ албан тушаалд ирсэн цагаасаа улсын циркийн асуудлыг "цээжээрээ хамгаалсаар" ирсэн. Тэр үг хэлж, тэмцсэн циркчдэд шинээр хотын цирк барьж өгнө гэж амласан. Өнөөдөр улсын, хотын циркгүй уран бүтээлчид хий хоосон горьдлого тээж, хүлээнэ.

Өнөөдөр улсын циркийн барилгыг нэхэх хүнгүй боллоо. Ам нээсэн хүмүүсийн амыг таглана.

Өнгөрсөн тавдугаар сард циркийн байрны асуудлаар Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатараас тодруулахад "Дэлхийн улс орнууд хотынхоо нэрээр нэрлэсэн цирктэй байдаг шүү дээ. Жишээлбэл, Москвагийн цирк гэх мэт. Үүнтэй адил Хотын дарга Д.Сумъяабазарын санаачлагаар Улаанбаатар хот өөрийн гэсэн цирктэй болох гэж байна. Нийслэл хот гэхэд нийт 1.4 сая хүн амтай болж өргөжин тэлсэн. Тийм учраас хотын дүүрэг болгонд цирктэй байх боломж бий. Заавал улсдаа ганцхан цирктэй байх албагүй шүү дээ. Тэгвэл иргэд маань циркийн урлагаа шимтэн үзэж, суралцах боломжтой" гэдэг хариултыг өгч байв.

Энэ мэтчилэн Монгол Улсын хүн амын тал хувь амьдарч буй нийслэлчүүдийн хүсэл, сонирхол, амьдрах орчныг сайжруулах "хүсэлгүй" юм уу гэлтэй Хотын даргын шийдвэрүүд иргэдийг талцуулсаар, шүүмжлэлийн бай болсоор. Хотын дарга нийслэл гэх том айлын аж ахуй, хөгжил дэвшил, амьдрах орчих, аюулгүй байдал, төсөв мөнгө, хөрөнгө оруулалт, зарцуулалт гээд олон асуудлыг нь шийднэ гэж амлаж томилогдсон. Гэхдээ үг, үйлдэл нь зөрж, хийж буй ажил нь энэ мэт урагшгүй албатын амыг тагладаг байвал юун түгжрэл бууруулах, юун аз жаргалтай нийслэлчүүд болох..

Ёстой "ухаангүй" ноёнд урагшгүй албат гэж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж