Гавьяат тамирчин Даваадоржийн Төмөрхүлэг 2022 оны самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 79 килограммын жинд өнөөдөр /2022.11.13/ барилдаж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2015 оны ДАШТ-ий алтан медаль хүртсэн.
Дэлхийн 50 орны тамирчид арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй самбо бөх, байлдааны самбо бөхийн төрлөөр өрсөлдөв. Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэд хэдэн онцлогтойгоор зохион байгуулжээ.
Тодруулбал, самбо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын бөхчүүд болон Беларусь, Францын тамирчид олон улсын самбо бөхийн холбооны далбаан дор өрсөлдсөн. Мөн түүнчлэн дүрвэгсдийн баг анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.
Холбоотой мэдээ