Нийслэлд цар тахлын эсрэг вакцины зургаан цэг энэ сарын 7-13-ны өдрүүдэд 09.00-12.00 цагийн хооронд ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-Монгол Улс энэ жил 545 мянган тун томуугийн эсрэг вакцин хүлээж авсан. Өнгөрсөн аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаал гарч томуугийн дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт вакцины 53 хувийг Улаанбаатарт, 47 хувийг орон нутагт хуваарилсан.
Эхний ээлжид тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхныг хамруулж байна.
Нийт вакцины 39 хувийг бага насны хүүхдэд, 40.2 хувийг бусад зорилтот бүлэг, 20 хувийг нь жирэмсэн болон ажил мэргэжлийн шаардлагаар хамрагдах хүмүүсийг вакцинд хамруулж байна.
Холбоотой мэдээ