Төрийн шагналт Ц.Амгалангийн "Тэмүүлэл"

Хуучирсан мэдээ: 2022.11.13-нд нийтлэгдсэн

Төрийн шагналт Ц.Амгалангийн "Тэмүүлэл"

Төрийн шагналт Ц.Амгалангийн "Тэмүүлэл"
Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн "Тэмүүлэл" уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд олны хүртээл болж буй. Үзэсгэлэнд Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран барималч Ц.Амгалангийн 40 гаруй жилийн турш туурвисан сор бүтээлүүд болон Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгийн дээжсийг дэлгэжээ.
Уран барималч Ц.Амгалан нь 1977 онд Ленинград хотноо И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд барилгын дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгсчээ.
Тэрбээр “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн 1979 оноос Халх голд “Монгол улсын хилчин дайчид”-ын хөшөө босгосноор монументаль (том хэмжээний) баримал, хөшөө бүтээх эхлэлээ тавьжээ. Ингээд түүний үзэсгэлэнгийн гэрэл зургаас сонирхуулъя.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж