Авто зогсоолоос 949 сая төгрөгийн орлого бүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.13-нд нийтлэгдсэн

Авто зогсоолоос 949 сая төгрөгийн орлого бүрдүүлжээ

Авто зогсоолоос 949 сая төгрөгийн орлого бүрдүүлжээ

Зөвшөөрөлтэй автомашины зогсоолын орсон орлогын 60 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлдэг бол үлдсэн 40 хувийг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Албан ёсны зөвшөөрөлтэй 74 авто зогсоолоос 2022 онд 949 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн ч энэ төлөвлөгөөгөө аль хэдийнэ биелүүлчихсэн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Р.Амарсанаа ярив.

Нийслэлийн Замын хөгжлийн газарт өмнө нь авто зогсоолын асуудлыг хариуцдаг байсан бол өнгөрсөн долдугаар сараас Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлжээ.

Тус төвөөс нийслэл дэх авто зогсоолын талаар мэдээлэл авах гэсэн боловч төвийн дарга С.Адъяасүрэн "Манай байгууллага зогсоолын ажлыг хариуцаж аваад гурван долоо хоног болж байна. Уг нь долдугаар сард нийслэлийн авто зогсоолын асуудлыг манай төвд хариуцуулах шийдвэр гарсан ч хуулийн дагуу ажлаа хүлээн авах хугацаа нь саяхан дууссан. Одоогоор тоон статистикаа нэгтгэж, хэлэлцүүлсний дараа мэдээлэл өгөх боломжтой" гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж