Украинд тулалдаж явсан япон цэрэг амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.13-нд нийтлэгдсэн

Украинд тулалдаж явсан япон цэрэг амь үрэгджээ

Украинд тулалдаж явсан япон цэрэг амь үрэгджээ

Украины армид ОХУ-ын эсрэг тулалдаж явсан япон цэрэг амь үрэгджээ. Ингэснээр Украины дайнд Япон улсын иргэн амь үрэгдсэн анхны тохиолдол болов. Тодруулбао, 20-иод насны япон цэрэг өнгөрсөн Лхагва гаригт тулалдаанд амь үрэгдсэн гэж Японы засгийн газрын төлөөлөгч Хироказү Мацуно мэдэгджээ.

“Японы дипломатууд амь үрэгдсэн цэргийн  гэр бүлийнхэнтэй нь холбогдож, шаардлагатай тусламж үзүүлэхээр ажиллаж байна" гэж Мацуно сэтгүүлчдэд мэдэгдэв.

Япон улс олон сарын турш иргэдээ дайны хөлд нэрвэгдсэн Украин улсаас гарахыг уриалж, тийшээ зорчихгүй байхыг дээд хэмжээнд анхааруулж байв. Албаны хүмүүс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй уг цэрэг Украины зүүн нутагт тулалдаж буй отрядынх байсан гэж мэдээлэв.

Дайны эхэн үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гадаадын иргэдийг оросуудын эсрэг украинчуудтай мөр зэрэгцэн тулалдах "олон улсын легион"-д нэгдэхийг эх орондоо урьсан. Гуравдугаар сар гэхэд европууд голдуу 20 мянга орчим олон улсын сайн дурынхан Москвагийн эсрэг тэмцэлд нэгдсэн гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба "CNN" телевизэд ярьжээ.

Тайбэйгийн Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт Украин дахь Тайванийн сайн дурын цэрэг дайны талбарт амиа алдсан гэж мэдэгдсэн. Энэ нь дайнд амиа алдсан Тайландын анхны хүн гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж