Дэлхийд агаарын бохирдолгүй 3 бүс нутаг л үлджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.13-нд нийтлэгдсэн

Дэлхийд агаарын бохирдолгүй 3 бүс нутаг л үлджээ

Дэлхийд агаарын бохирдолгүй 3 бүс нутаг л үлджээ

Агаарын бохирдол 2021 онд дэлхий даяар эрүүл бус хэмжээнд хүрсэн талаар “IQAir” компанийн тайланд дурдлаа. Шинжилгээнд хамрагдсан дэлхийн 6475 хотын зөвхөн 222 хотын агаарын чанар ДЭМБ-ын стандартад нийцсэн байна.

Үүнээс бүс нутаг агаарын бохирдолгүй гэж гарчээ. Тодруулбал, Францын Каледониа, АНУ-ын Виржин арлууд, Пуэрто Рикод агаарын бохирдол огт бүртгэгдээгүй байна.

Скандинавын орнууд, Австрали, Канад, Япон, Их Британи агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн сайн орнуудын тоонд багтсан ч бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 1-2 дахин давсан байна.

Харин Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг улсууд агаарын бохирдол ихтэй орнуудын тоонд орж, бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс дор хаяж 10 дахин давсан байна. АНУ-д агаарын бохирдол 2021 онд ДЭМБ-ын заавраас 2-3 дахин хэтэрсэн болохыг IQAir тогтоожээ.

PM 2.5 нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм. Амьсгалахад энэ нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь түүхий нүүрс шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг.

Жил бүр сая сая хүн агаарын чанарын асуудлаас болж нас бардаг. ДЭМБ-ын мэдээлснээр 2016 онд 4.2 сая орчим хүн нас барсан нь нарийн ширхэгтэй тоосонцортой холбоотой байжээ. Хэрэв 2021 оны удирдамжийг тухайн жил хэрэгжүүлсэн бол ДЭМБ бохирдлоос үүдэлтэй нас баралт 3.3 саяар бага байх байсныг тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж