Ш.Энхийн-Од "United center"-т ирэх сард тоглоно

Хуучирсан мэдээ: 2022.11.13-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Од "United center"-т ирэх сард тоглоно

Ш.Энхийн-Од "United center"-т ирэх сард тоглоно
“Dayton Flyers” багт тоглож байгаа Шаравжамцын Энхийн-Од 2022 оны арванхоёрдугаар cарын 17-нд Чикаго хотын "United center"-т 19.00 цагаас тоглох гэнэ.  АНУ-ын сагсан бөмбөгийн NCAA-ийн нэгдүгээр дивизонд анх удаа Монгол Улсын тамирчин тоглож түүхийн нэгэн шинэ хуудас бичиж байгааг дэмжин гэр бүл, хамт олноороо үзэхийг уриалж байна.

Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк билээ. “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн Майк Шаравжамц коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгасан. Түүний дэлхий даяар фэнүүдийн хувьд түүний энэхүү өөртөө итгэлтэй дебют нь баярлах шалтгаан нь болсон биз.

Майк Шаравжамц нь NCAA-ийн нэгдүгээр дивизоны тэтгэлэг хүртсэн анхны монгол тамирчин бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд Дэйтоны гараанд нэрлэгдсэн хоёр дахь нэгдүгээр курсын оюутан аж.

Дасгалжуулагч Дэйл Браун Германы цэргийн баазаас домогт сагсан бөмбөгчин Шакил О’Нилийг 12 настай байхад нь нээн илрүүлжээ.

Браун анхандаа Ц.Шаравжамцыг коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг болж чадна гэж бодож байв. Харамсалтай нь, тухайн үед Ц.Шаравжамц 27 настай байсан учир коллежийн сагсан бөмбөгт тоглох боломжгүй байлаа. Харин үүний оронд Ц.Шаравжамц “Harlem Globetrotters” багтай гэрээ байгуулан Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгчин болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж