Дэлхийн II дайны үеийн сөнөөгч онгоцнууд агаарын шоуны үеэр мөргөлдсөн осол АНУ-ын Техас мужид болжээ. Осол гарах үед “Boeing B-17 Flying Fortress” гэх хоёр нисэх онгоц маш доогуур нисч байсан бөгөөд мөргөлдсөний дараа нэг нь голоороо хуваагджээ.
Даллас хотноо болсон агаарын шоуг 4000-6000 орчим хүн үзсэн байна. Гурван өдөр үргэлжилсэн уг шоу нь Ахмад дайчдыг хүндэтгэх өдөрт зориулан болсон аж.
Одоогоор ослоор хэдэн хүн амь үрэгдсэн нь тодорхойгүй байна.
“B-17” бөмбөгдөгч онгоцнууд нь дэлхийн II дайны үед Германыг буулгаж авахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Өөр нэг нь Зөвлөлтийн агаарын хүчин “P-63 Kingcobra” нисэх онгоц дайнд ялахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ