Боксчид Залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2022.11.13-нд нийтлэгдсэн

Боксчид Залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Боксчид Залуучуудын ДАШТ-ийг зорилоо

Монголын боксын тамирчид Испани улсад арваннэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулах Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явлаа. Монголын боксын холбооны шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр мөнгөн медаль, найман хүрэл медаль хүртсэн.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Жи-тэй тулалдаж ялагдсанаар мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин  эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн финалдБ.Буяндалай тулалдаж, анх удаа Азийн аваргад ороод мөнгөн медаль хүртсэн юм.

Боксын баг тамирчдыг олимпийн эрх олгох БНХАУ болох Азийн зуны спортын наадам, Узбекистаны нийслэл Ташкентэд болох эрэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Энэтхэгт болох эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж