Херсончууд эрх чөлөөгөө тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Херсончууд эрх чөлөөгөө тэмдэглэж байна

Херсончууд эрх чөлөөгөө тэмдэглэж байна

Украины Херсон хотын оршин суугчид найман сарын турш Оросын харгис хэрцгий эзлэн түрэмгийллийн дор амьдарсан. Харин Баасан гаригт Украины цэргүүд тус хот руу нэвтэрч, Оросын цэргүүд зүүн тийш ухарлаа.

Оршин суугчид усгүй, интернэтгүй, цахилгааны хомсдолтой байгаа хэдий ч баяр хөөртэй байна. Херсон хотын төв талбайд иргэд төрийн дууллаа дуулж, зарим нь "Слава Украини!", "Бид эрх чөлөөг мэдэрдэг, бид боол биш, харин украинчууд" гэж жагсаж байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Баасан гаригийн орой Херсон хотод олон хүн туг далбаагаа мандуулж, Украины зэвсэгт хүчнийг магтан дуулж буй бичлэгийг нийтэлжээ.

"CNN" агентлаг газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжилжээ. "Энд байгаа бүх хүмүүс талбай дээр баяраа тэмдэглэж байна. Хүмүүс Украины далбааг зүүж, цэргүүдийг тэвэрч, эрх чөлөө ямар байдгийг харахаар гарч иржээ" гэж сэтгүүлч хэлэв.

Энэхүү ухралт нь Путины армид томоохон цохилт болж байна. Херсон бол Оросын цэргүүд эзэлсэн Украины цорын ганц бүс нутгийн нийслэл байв. Путин тус бүс нутгийг ердөө таван долоо хоногийн өмнө Оросын нутаг дэвсгэр гэж албан ёсоор зарласан юм. Гэхдээ Оросын бүх цэргүүд Херсон болон бусад бүс нутгийг орхисон эсэх нь тодорхойгүй байна. Херсон мужийн зөвлөлийн гишүүн Сергей Хлан Оросын зарим цэргүүд энгийн хувцастай үлдсэн байж магадгүй гэж анхааруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж