УБТЗ авилга, хүнд суртал гарах нөхцөлийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

УБТЗ авилга, хүнд суртал гарах нөхцөлийг хаажээ

УБТЗ авилга, хүнд суртал гарах нөхцөлийг хаажээ

УБТЗ ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, хүний оролцоо хамааралгүй болгох үүднээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлээд байна. Тээврийн захиалга, ачилтын дарааллыг ийнхүү хүний оролцоо хамааралгүй болгож цахимд шилжүүлснээр  авилга, хээл хахууль, хүнд суртал гарах үндсийг таслан зогсоож, үйлчилгээний чанар, хүртээмжсайжрах юм.  

Өнөөдрийн байдлаар, УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системдээ 560 гаруй үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулаад байна.

Олон нийтэд төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан хэл амтай асуудал байсан. Үүнийг засаж залруулж, булхайтай үйлдэл гарахаас сэргийлэх ганц гарц нь хүний оролцоогүй, ил тод, нээлттэй болгох явдал. Үүнийг УБТЗ үйлчилгээндээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаджээ. Ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг бүрэн хэрэгжүүлснээр хэний ачааг хэзээ ачиж, тээвэрлэхийгхэн нэгэн эрх мэдэлтэн шийддэг бус бүртгэлийн программд оруулсан үйлчлүүлэгчийн мэдээллээс систем өөрөө оноожуулаад захиалга, ачилтын дарааллыг тогтоодог болсон гэсэн үг. Тиймээс одоо УБТЗаас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч албан тушаалтан нөлөөлөх, оролцох боломжгүйболсон гэсэн үг. Тодруулж хэлбэл, ачилтын захиалгыгзөвхөн вагон эзэмшигчдээс цахимаар авах бөгөөдөөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААНүүд нь экспортын ачилт хийлгэх бол хувийн вагон эзэмшигчдэд хандах юм. Ийнхүү вагон олголт, хуваарилалтад УБТЗ хөндлөнгөөс оролцохгүй болж,иргэд, ААН-үүд хоорондоо тохирч, УБТЗ-аар үйлчлүүлэх юм.

УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг үйлчилгээндээ нэвтрүүлснээр авлига, хүнд суртал гарах үндсийг арилгаж, хууль бусаар хөрөнгөжих, ашиг сонирхлын сүлбээтэй гинжин холбоо үүсэх нөхцөлийг тас цохих юм. Энэхүү мэдээлэлд иргэд, ААНүүд ч ам сайтай байна. Өнөөдөр УБТЗаар үйлчлүүлэгч 560 гаруй байгууллага, ААНүүд Манай ачааг хэзээ ачиж, тээвэрлэх вэ?” хэмээн хэн нэгэн албан тушаалтныг царайчилж, “ханцуйн дотроотохирох” бус цахимаар өөрийн ачааг хэзээ ачих, хаана тээвэрлэж явааг гар утаснаасаа харчих маш энгийн зөв ил тод, нээлттэй, хүнд сурталгүй үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ. Ямарч гэсэн авилга, хүнд суртлыг арилгахын төлөө УБТЗ том алхам хийж чадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж