Их Британийн ЭСЯ-ны ажилтан Оросын талд тагнуул хийжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Их Британийн ЭСЯ-ны ажилтан Оросын талд тагнуул хийжээ

Их Британийн ЭСЯ-ны ажилтан Оросын талд тагнуул хийжээ

Берлин дэх Британийн Элчин сайдын яамны хамгаалалтын ажилтан асан Дэвид Смит Оросын талд тагнуул хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 58 настай Дэвид Смит нь Элчин сайдын яаманд найман жил ажиллажээ.

Түүнийг яамны талаарх тагнуулын мэдээлэл цуглуулж, нууц бичиг баримтыг задруулсан хэрэгт буруутгасан. Албан ёсны нууцын тухай хуулийн дагуу тэр найман хэрэгт буруутгагдаж, гэм буруугаа хүлээжээ. Тодруулбал, 2020 оны тавдугаар сараас хойш нууц тагнуулын мэдээлэл дамжуулсан гэж түүнийг үзсэн. Энэ хугацаандаа Смит Орос эсвэл Украинд амьдрах хүсэлтэй байсан гэдэг. Их Британид ЛГБТ нийгэмлэгийг дэмжиж солонгон туг намируулсан явдалд Смит дургүйцэж, эх орноо үзэн яддаг байсан гэж прокурорууд үзжээ.

Түүнийг 2021 оны наймдугаар сард баривчилсан. Мөн Германы Потсдам дахь гэрээс нь 800 евро бэлэн мөнгө олжээ. Тогтсон оршин суух газаргүй болсон Смит энэ сарын 4-нд хэргээ хүлээсэн байна. Смит дээд тал нь 14 жил шоронд суух магадлалтай.

Смит 2020 онд Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэд байрладаг Оросын цэргийн генерал, хошууч Сергей Чухуровт Британийн төрийн албан хаагчдын хаяг, утасны дугаар, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн аж. Тэр элчин сайдын яамны үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар тагнуулын мэдээлэл цуглуулсан бөгөөд энэ нь дайсанд, тухайлбал Оросын төрд хэрэгтэй гэж үзжээ. Эдгээр материалын зарим нь Их Британийн засгийн газар болон Германы элчин сайдын яамны үйл ажиллагаатай холбоотой "нууц" гэсэн ангилалд багтсан байв.

Дэвид Смит хамгаалалтын ажилтны хувьд элчин сайдын яамны маш нууц материалтай танилцах боломжгүй байсан. Ямартай ч түүний цуглуулсан материал нь оросуудад маш их хэрэгтэй байж магадгүй юм. Тухайлбал, элчин сайдын яаманд ажиллаж байсан Британийн тагнуулын ажилтнууд болон тэдэнтэй уулзаж байсан агентуудыг уг материалуудын тусламжтайгаар илрүүлэх боломжтой.

Смит баривчлагдсан өдрөө бие муу байна гэж хэлээд ажлаасаа эрт гарсан. Гэвч гэртээ харихад нь Германы цагдаа нар угтжээ. 2021 оны арваннэгдүгээр сард түүнийг Их Британид шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Улмаар Смит дөрөвдүгээр сард Их Британид буцаж иржээ.

Элчин сайдын яамнаас авсан бичлэг болон Оросын цэргийн генералд илгээсэн захидлыг түүний цахим төхөөрөмжийг шалгасны дараа олсон. Захидалдаа тэр элчин сайдын яаманд ажилладаг гэдгээ баталж, нууц бичиг баримт санал болгож, нэрээ нууцлахыг хүсчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж