Аюулт үзэгдэл, ослоор амиа алдсан хүний тоо 3 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Аюулт үзэгдэл, ослоор амиа алдсан хүний тоо 3 дахин өсчээ

Аюулт үзэгдэл, ослоор амиа алдсан хүний тоо 3 дахин өсчээ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2022.11.11/ ОБЕГ-т ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улсад тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын тоо жил бүр өссөөр 2004 онтой харьцуулахад 2021 онд хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн аюулт үзэгдэл, осолд өртөж амь насаа алдсан хүний тоо гурав дахин өссөн үзүүлэлттэй байнаТухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 1624 хүн амь насаа алдаж, 428 иргэн бэртэж, гэмтэн, 271.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан. Амь насаа алдсан иргэдийн 29 хувь нь усны ослоор, 16 хувь нь ахуйн гал түймэрт өртөж нас баржээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4000 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3800 орчим хүний амь нас, аж, ахуйн нэгж, иргэдийн 110 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэлэлцүүлгийн үеэр илтгэлдээ тодотголоо.

Б. Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж