Тонгад цунамигийн сэрэмжлүүлэг дуугарлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Тонгад цунамигийн сэрэмжлүүлэг дуугарлаа

Тонгад цунамигийн сэрэмжлүүлэг дуугарлаа

Тонга арал дээр өчигдөр /2022.11.11/ 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, тус улсад цунамигийн сэрэмжлүүлэг дуугарлаа. Айж сандарсан нутгийн иргэд өндөрлөг газар руу зугтсан байна. Газар хөдлөлт Неяфу хотоос зүүн өмнө зүгт 207 км зайд, далайд 25 км-ийн гүнд болсон. Тонга улсын засгийн газар цунамигийн аюулаас сэрэмжлүүлж, нутгийн иргэдийг нэн даруй эх газрын гүн рүү орохыг уриалсан боловч дараа нь сэрэмжлүүлэг цуцлагджээ. Албаныхан өмнө нь газар хөдлөлтийн голомтоос 300 орчим км зайд цунамигийн аюултай давалгаа үүсч болзошгүйг анхааруулж байсан.

7.3 магнитудын газар хөдлөлтөөс нэг цагийн дараа 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин болжээ.

"Энэ газар хөдлөлтөд цунамигийн аюул байхгүй" гэж Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс шөнийн 01:30 цагийн үед мэдэгдсэн аж. Америкийн Самоа улсад мөн цунамигийн талаар анхааруулга өгсөн байна. Тонгагийн цаг уурын алба өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүсийг гэртээ юм уу өндөрлөг газар байж, нэмэлт чиглэл заавар өгөх хүртэл радио сонсохыг зөвлөжээ. Улсын нийслэл Нукуалофад иргэд цунамигийн давалгаанаас холдохыг хичээснээр автомашины урт дараалал үүссэн.

Тонгад нэгдүгээр сарын 14-нд далайн доорх галт уул дэлбэрч, гурван хүн амиа алдсан.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж