Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы өчигдрийн /2022 оны арваннэгдүгээр сарын 11/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ирэх 2023 оны төсөв долоон онцлогтой байна. Дашрамд дурдахад, ирэх оны төсвөөр цалингийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Үүнд:
–Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно.
–Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаан хувиар нэмэгдүүлнэ.
–Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.
–Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор 2023 оны төсөвт тусгасан байна.
Холбоотой мэдээ