Хаан руу өндөг шидсэн оюутанд оноосон шийтгэл

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Хаан руу өндөг шидсэн оюутанд оноосон шийтгэл

Хаан руу өндөг шидсэн оюутанд оноосон шийтгэл

Их Британи, Умард Ирландын вант улсын хаан III Чарльз, хатан Камила нар Лхагва гаригт Йоркод айлчилсан. Энэ айлчлалын үеэр нэгэн оюутан хаан руу өндөг шидсэн хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус оюутныг Пүрэв гаригт баривчилсан байсан ч батлан даалтад гаргах болжээ. Түүнийг цаашид олон нийтийн газар өндөг барьж явахыг нь хориглосон байна. Мөн хаан руу 500 метрээс дотогш зайд ойртохгүй байх нөхцөлтэйгөөр түүнийг батлан даалтад гаргажээ.

Нийтийн хэв журам зөрчсөн хэргээр баривчлагдсан оюутан Патрик Тэлвелл нь 23 настай. Тэр хаант засаглалыг эсэргүүцдэг бөгөөд Йоркийн их сургуулийн оюутан юм. Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч аж. Энэ чиглэлээрээ блог тогтмол бичдэг төдийгүй 2019 онд Ногоон намаас нутгийн удирдлагын сонгуульд оролцож байжээ.

Түүний шидсэн өндөгнүүд хааныг оноогүй ч хамгаалагчид түүнийг саатуулсан. Тэрбээр цугласан олны дундаас “тэр миний хаан биш”, “Их Британи боолуудын цуснаас бүтсэн” гэж хашгирах нь сонсогджээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж