Эмнэлгийн мэдээлэл алдагдсанд Оросын хакеруудыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.11.12-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн мэдээлэл алдагдсанд Оросын хакеруудыг буруутгав

Эмнэлгийн мэдээлэл алдагдсанд Оросын хакеруудыг буруутгав

Австралийн эрх баригчид 10 сая хүний эрүүл мэндийн мэдээлэл алдагдсан явдалд ОХУ-ын хакеруудыг буруутгаж байна. Тодруулбал, Австралийн хамгийн том эрүүл мэндийн даатгалын компани болох Медибанкаас үр хөндөлт, донтолт, ХДХВ-ийн халдварийн эмчилгээний талаар олон дэлгэрэнгүй мэдээлэл алдагджээ.

Мэдээллийг задруулсан хакерууд австраличуудын эрүүл мэндийн мэдээллийг задруулахаа зогсоохын тулд 10 сая ам.доллар нэхсэн байна. Тэд олж авсан мэдээллээ энэ долоо хоногоос эхлэн цахим орчинд нийтэлж эхэлжээ. Мэдээлэл алдагдсан гэдгийг өнгөрсөн сард мэдсэн. Энэ нь Австрали улсыг донсолгосон цуврал кибер халдлагын сүүлийнх нь болж байна. Өмнө нь Австралийн хоёр дахь том харилцаа холбооны компани “Optus” кибер халдлагад өртсөн бөгөөд энэ үед 10 сая хүртэлх үйлчлүүлэгчийн мэдээлэл алдагдсан юм.

Энэ удаагийн халдлагын ард хэн байгааг эрх баригчид мэдэж байгаа ч одоогоор нэрлэхгүй гэж Австралийн Холбооны цагдаагийн комиссар Рийс Кершоу хэлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж