Адуутай намрын өнгийг тольдсон “Жаргалтайн орон” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Адуутай намрын өнгийг тольдсон “Жаргалтайн орон” үзэсгэлэн нээгдлээ

Адуутай намрын өнгийг тольдсон “Жаргалтайн орон” үзэсгэлэн нээгдлээ

Намрын нүд гялбам тансаг өнгө, ер бусын гоо сайхан дундаас тодрон харагдах морьд “Жаргалтайн орон” үзэсгэлэнгийн гол дүрүүд. Элдэв дүрс, эрээн мяраан өнгө будаг дундаас адуутай намар яаж ийгээд л “амилан” үзэгдэнэ.

МУЭ-ийн зураач, уран бүтээлч Х.Эрдэнэ-Oчирын оюун санааны эрх чѳлѳѳ, хязгааргүй мэдрэмжийг харуулсан “Жаргалтайн орон” абстракт зургийн үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна. Монгол орны байгалийн гоо үзэсгэлэн, ѳвѳрмѳц тогтоц, түүнтэй уялдсан үндэсний ахуй соёл, ёс заншлыг тэрбээр ѳѳрийн мэдрэмжээр хийсвэрлэн бүтээлдээ тусгажээ. Үндэсний соёлыг тогтсон хэв маягаар биш ѳѳрийн дотоод мэдрэмжээр илэрхийлэн зурсан нь нэн сонирхолтой. Тэрээр бага залуу насаа хөдөөгийн уламжлалт ахуй, морин дэл дээр ѳнгѳрүүлж монгол морьд, адуучдын эгэл амьдралыг сонирхон судалж байсан нь энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүдээс харагдана. Уран бүтээлийн зурагдсан бийрийн бичилт, зоримог хурц ѳнгѳ нь байгалийн эрс тэс уур амьсгалыг илэрхийлсэн гэлтэй.

Дэлхийн урлагийн  чиг хандлага маш хурдан ѳѳрчлѳгдѳн хувьсдаг. XX зууны эхэн үеэс хүчээ авсан абстракт урлагийн тѳрѳл одоог хүртэл оршин тогтнож, хүний сэтгэлийг хѳдѳлгѳсѳѳр байгаа нь учиртай. Энэ урлагт сайн зурагдсан гэхээсээ илуу сэтгэлийн дуудлага, түүнийг хэрхэн илэрхийлж байгаа нь нэн чухал. Хувь хүний гүнд нуугдах сэтгэл хѳдлѳлийг бүрэн илчлэх энэ урлаг тухайн бүтээгдсэн цагтаа үгээр илэрхийлэх боломжгүй тэр мэдрэмжийг баримтжуулан үлдээдгээрээ бусад урлагийн тѳрлѳѳс ялгардаг.

Уран бүтээлч Эрдэнэ-Очирын  “Жаргалтайн орон” үзэсгэлэн 2022 оны 11-р сарын 25-ны өдрийг дуустал ХААН галерейд үзэгч олны хүртээл болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж