2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 152,905,193 төгрөгийн үнийн дүн бүхий 574,413 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +8.16%), "Монгол Базальт" ХК (MBW +3.60%) болон "Айтүүлс" ХК (ITLS +3.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -6.39%), "Мон Бийф" ХК (MBF -4.40%) болон "Тандэм инвэст" ББСБ ХК (VIK -4.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,995 ширхэг нэгж эрхийг 9,730,112 төгрөгөөр арилжааллаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,947 ширхэг үнэт цаасыг 194,427,810 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 35069.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,553,227,834,408 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ