Түгжрэлээс болж алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наядад хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Түгжрэлээс болж алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наядад хүрчээ

Түгжрэлээс болж алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наядад хүрчээ

Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн урсгал тасрахгүй байгаа бөгөөд улсын нийт хүн амын 47.6 хувь нь Улаанбаатар хотод амьдрах болжээ. Үүний улмаас нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өсч, авто замын сүлжээний багтаамжаас давсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй аж.

Зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн үзүүлэлттэй. Үүний улмаас иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийн түгжрэлд зарцуулж буй статистик мэдээлэл бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд түгжрэлээс шалтгаалсан алдагдсан боломжийн хэмжээ 11.8 их наяд төгрөгт хүрсэн тооцоо гарчээ.

Нийслэлд нийт их сургуулийн 90 хувь, нийт худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, нийт автомашины 84 хувь нь байна.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь Улаанбаатар хотод үйлдвэрлэгддэг. Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж