50 гаруй улс дампуурлын ирмэгт байна

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

50 гаруй улс дампуурлын ирмэгт байна

50 гаруй улс дампуурлын ирмэгт байна

Дэлхийн баян орнууд яаралтай тусламж үзүүлэхгүй бол 50 гаруй улс өр төлбөрөө төлж дийлэхгүй, дампуурлын ирмэгт ирээд буйг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Ахим Штайнер анхааруулав. Тэрбээр НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Шри-Ланкыг жишээ болгон ярьжээ.

“Инфляц, эрчим хүчний хямрал, зээлийн хүүгийн өсөлт нь дефолтын аюулыг бий болгож байна. Одоогоор манай жагсаалтад 54 улс байна. Дефолт нь уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд нэмэлт бэрхшээл учруулна. Өрийн асуудал маш олон хөгжиж буй эдийн засгийн хувьд асуудал болоод байна. Тиймээс өрийн хямралыг даван туулах нь уур амьсгалын өөрчлөлтийг ч бодитоор хурдасгаж байна. Улс орнуудад зорилтот хөрвөх чадварыг бий болгох хэрэгтэй. Буурай орнуудын өрийн дарамтыг хөнгөлөхгүй бол тэд уур амьсгалын хямралыг даван туулж чадахгүй” гэж тэр хэлэв.

Хөгжингүй орнууд жилд 100 тэрбум ам.долларын тусламжийг ядуу буурай орнуудад үзүүлнэ гэсэн амлалт бий. Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах урт хугацааны амлалттай.

Энэ санхүүжилтийг буурай орнууд авч чадахгүй байгаа дээр хар салхи, ган гачиг, хэт халалт зэрэг байгалийн гамшиг улам нэрмээс болж байна. Уур амьсгалын талаарх хэлэлцээрийн хамгийн маргаантай асуудлуудын нэг бол цаг агаарын эрс тэс өөрчлөлттэй холбоотой хохирол байдаг. Тиймээс хохирлын сан шаардлагатай гэж Штайнер хэлэв. Тухайлбал, Карибын тэнгисийн нэгэн арал хар салхины улмаас 12-хон цагийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгийг устгасан үед хандах газар олддоггүй гэлээ.

Европын холбоо тэргүүтэй олон орон Оросоос импортолдог байснаасаа илүү гарах хэмжээний байгалийн хийн дэд бүтэцтэй болохоор төлөвлөж байгааг “Climate Action Tracker” байгууллага мэдээлсэн. Хэрвээ эдгээр бүх гэрээ төлөвлөгөө ёсоор болж, дэд бүтцүүд баригдаж дуусах юм бол дэлхийн дулаарлыг 1.5 хэм хүртэл хязгаарлана гэсэн дүрмийг зөрчих юм.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж