Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны 6 дахь “iPhone14 Pro” утасны эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны 6 дахь “iPhone14 Pro” утасны эзэн тодорлоо

Төрийн банкнаас Таны алтан цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээний урамшуулалт аяныг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан. Харилцагч Та, Гялсбанк үйлчилгээг ашиглан гүйлгээ хийх, зээл авах, хэрэглээний төлбөр, торгууль, татвар төлөх зэргээр сард зургаагаас дээш гүйлгээ хийснээр энэхүү урамшуулалт аянд хамрагдах боломжтой юм.

Аяны хүрээнд Гялсбанк үйлчилгээг ашиглан 10 дугаар сард зургаагаас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас 6 дахь удаагийн урамшууллын эзнээр Төрийн банкны харилцагч Л.Баттулга тодорч, урамшууллаа гардан авлаа.

Төрийн банк нь Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлсээр байгаа бөгөөд банк дотор болон банк хооронд гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр, торгууль, татвараа төлөхийн зэрэгцээ 3 сая төгрөг хүртэл Гялс зээл авах, картгүйгээр АТМ-ээс бэлэн мөнгө авах, карт захиалах, цаг агаарын онц ноцтой үзэгдлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах зэрэг шинэ боломжуудыг нэвтрүүлсэн билээ.

Мөн Төрийн банкнаас шинэ оныг угтан 11 болон 12 сарын Гялсбанкны урамшууллын эзэддээ шинээр худалдаанд гарч буй “IPhone14 Pro” утсаар урамшуулах гэж байна. Харилцагч та Гялсбанкаа ашиглан сард 6-аас дээш удаагийн гүйлгээ хийж шинэхэн “IPhone14 Pro”-гийн эзэн болоорой.

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж