Элон Маск ажилтнуудтайгаа анх удаа уулзав

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

Элон Маск ажилтнуудтайгаа анх удаа уулзав

Элон Маск ажилтнуудтайгаа анх удаа уулзав

Элон Маск өчигдөр /2022.11.10/ анх удаа “Твиттер”-ийн ажилтнуудтай Сан Франциско дахь компанийн төв байранд уулзжээ. Тэрбээр энэ уулзалтаараа эдийн засаг маш хүнд байгааг онцлоод, алсын зайнаас ажиллахыг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Элон Маск компанийн бүх ажилтан руу цахим шуудан илгээсэн бөгөөд мэдэгдэл хувийн хаяг руу нь ирсэн бол халагдсан, албаны хаяг руу нь ирсэн бол ажилдаа үлдсэн гэсэн үг байв. Нийт ажиллах хүчний 50 хувь буюу 3700 ажилтан энэ цомхотголоор халагдсан.

Уулзалтын үеэр ажилтнуудад илгээсэн цахим шуудан буюу цомхотгол, дотоод системийн аюулгүй байдал, нууцлал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор компанийн удирдлагууд огцорсон зэрэг асуудлыг голчлон ярьсан. Тус компанийн Итгэлцэл, аюулгүй байдлын албаны дарга Йоэл Рот өчигдөр ажлаасаа халагджээ.

“Яагаад гэрээсээ ажиллаж болохгүй юм бэ?” гэж нэгэн ажилтан Элон Маскаас асуухад тэр хариуд нь дургүйлхсэн шинжтэйгээр “Компани цаашдаа ингэж л ажиллах болно” гэжээ. Мөн өөр нэг ажилтан “Твиттер дэх ажиллах хүчний хомсдолыг яаж шийдвэрлэх вэ” гэж асуусан. “Би юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Гэхдээ өндөр бүтээмжтэй цөөн хэдэн хүн илүү ихийг хийж чадна. Хэрвээ та ширүүхэн дайраад ажиллаж чадахгүй бол Твиттер танд тохирохгүй гэсэн үг” гэж Маск хариулав.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж