ХӨСҮТ: Covid-19-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

ХӨСҮТ: Covid-19-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

ХӨСҮТ: Covid-19-ийн шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2022.11.11/ мэдээлэл хийж байна. Тодруулбал, Covid-19-ийн шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, эмнэлэгт хэвтэн  эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, томуу болон Covid-19-ийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өгч байна

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр шинжилгээнд эерэг илэрч байгаа тохиолдол таван хувь болж өссөн ч тархалт хэвийн байна гэв.

Гэхдээ цөөн аймаг ногооноос шар түвшинд шилжсэн гэдгийг онцоллоо. Covid-19-ийн хувилбарын тандалтын мэдээгээр Ba-BF1 хувилбар нэг хүнд, BQ1:2 хувилбараар таван хүн өвдсөн. Эдгээр хувилбарын тухайд өмнө нь Монгол Улсад батлагдаагүй байжээ.

ОМИКРОНЫ ӨМНӨХ ХУВИЛБАРААР ӨВДСӨН Ч ДАХИН ШИНЭ ДЭД ХУВИЛБАРААР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, анагаах ухааны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр:

-Covid-19-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдолд дотоодод батлагдаад байна. Гэхдээ эдгээр шинэ дэд хэв шинжүүдээс үүсгэгдсэн тохиолдолд хүндрэл өмнөх хувилбаруудтай ижил байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүнд, хүндэвтэр эмнэлзүйн хэлбэр үүсэхгүй байгаа. Тэгэхээр өмнө нь баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна.

Омикроны өмнөх хувилбараар өвдсөн хүн ч дахин шинэ дэд хувилбараар өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 325 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчим тасагт зургаан хүн маш хүнд, 45 нь хүнд гэсэн оноштойгоор Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Covid-19-өөр өвдөхгүйн тулд иргэд дархлаажуулалтын тунд хамрагдаад 3-6 сар өнгөрсөн бол дараагийн нэмэлт тунг хийлгэх боломжтой.

Томуугийн нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгөх нь зүйтэй. 2022 оны 44 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжсэн.

Томуу төст өвчнөөр нийт 8239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1300 нь цочмог хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлгийн тусламж авч байна. Мөн томуугийн бусад вирусуудын тархалт өндөр байгаа юм. Яг одоогийн байдлаар томуугийн тархалт хүмүүсийн дунд идэвхжээгүй. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр тархалт идэвхжих эрсдэлтэй байна.

Тиймээс томуугийн вакцинжуулалтад иргэдийг идэвхтэй хамрагдахыг хүсч байна.

ТОМУУГИЙН ВАКЦИНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Монгол Улс энэ жил 545 мянган тун томуугийн эсрэг вакцин хүлээж авсан. Өнгөрсөн аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаал гарч томуугийн дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нийт вакцины 53 хувийг Улаанбаатарт, 47 хувийг орон нутагт хуваарилсан.

Эхний ээлжид тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхныг хамруулж байна.

Нийт вакцины 39 хувийг бага насны хүүхдэд, 40.2 хувийг бусад зорилтот бүлэг, 20 хувийг нь жирэмсэн болон ажил мэргэжлийн шаардлагаар хамрагдах хүмүүсийг вакцинд хамруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-11 202.21.107.102

Одоо бүгд дархлаатай болсон, зарим нэг хүмүүс 2-3 удаа халдвар авч эдгэсэн байдаг. Бас вакцинд нэлээд өндөр хувьтайгаар хамрагдсан. Айх юм байхгүй.

Avatar

Mongol hvn 2022-11-11 64.119.24.94

Тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваач ээ

Avatar

иргэн 2022-11-11 66.181.186.227

Ард иргэддээ вакцин хийлгэвэл 1 хүнийг …төгрөгөөр тооцож мөнгөн шагнал олгоно гэсэн болзолд шунаж байгаа гэсэн хардлага төрж байна. Эрүүл мэндийн салбарынханд итгэхгүй байна. Хүмүүсийг айдаст автуулж байгаад бизнес хийнэ гэж бодож байгаа бол ёстой "но" шүү. Сургууль цэцэрлэгт эцэг эхэд хэлэхгүйгээр вакцин тариа хийхээ болино шүү. Эмч нар хүн эмчлэх биш гадныхны сүлжээ бизнесийн гишүүд болчихсон түүнийгээ л шахаж суудаг болсон. Хөдөө орон нутагт хүртэл тэр нь оччихсон. Шуналтай бирдүүд

Avatar

НЯМК 2022-11-11 124.158.64.169

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма энэ хүн вакцины талаар юу мэддэг, ямар мэргэжил эзэмшсэн хүн юм бэ Огт хамаагүй эрүүл ахуй халдвар судлаач гэх ариун цэврийн байцаагч байх мэргэжилтэй Тэгээд маш их юм ярина вакцин гэж вирус судлаач, генетикч, дархлаа судлаач хийх ажил баймаар МЭРГЭЖЛИЙН АЖИЛТАНГҮЙГЭЭС ЭНЭ МЭТ МАШ НАРИЙН ШУ-НЫ АЖИЛ ЯМАР БАЙХ НЬ ТОДОРХОЙ

Avatar

Зочин 2022-11-11 192.82.70.186

тэгээд өдөрт хэн хүн халдвар авч байгаа тухай хэлээгүй юм уу

Avatar

Aaa 2022-11-11 64.119.27.120

Tsag ni tulahaar emneleg ni ch oldohgui hogiin yum bna lee, boon ariin haalga, tanil tal, hun am hed bilee, zov zohion baiguulalt ch bhgui, yor ni covid tusaad ooroo oorsdiigoo emchilsen ni ihdee, yadaj joohon huuhduudee turuuleed emnelegtee avchihaj chadahgui, bolovsrol, emneleg, shudraga yos togtooj undsen huulia heregjuuleh yostoi shuuh, tsagdaa, prokuror Mongold ali hezeenii hog bolj bna, edgeet baiguulaguudad shudraga ajilaad saihan amidraya gesen buh humuusee doosh ni chirj bna

Avatar

hol horiogoo.changalaajee 2022-11-11 103.57.95.20

EBSurguuliig tsahim helbert shiljuuleechee

Avatar

Зочин 2022-11-11 5.71.229.235

хүйтэн сэрүүний улиралд хөл хорио тогтоогод сургуулийг цахимд шилжүүлж, цэцэрлэгийг тодорхой хугацаанд завсарлаж эцэг эхчүүдийг гэрээсээ ажиллах боломжоор хангаж өгөхөд ч болохгүй юм үгүй . тарган тарган дуучин, бүдүүн гүзээтэй бөхийн тэмцээн гээд зааланд олон хүн цуглардаг юмыг түр зогсоовол өвчин тархахгүй байхад нэмэрэй л байх

Avatar

Зочин 2022-11-11 66.181.178.247

Тэгж хэрхэвч болохгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж