АНУ Сөүлээс их бууны сум худалдаж аваад Украинд нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

АНУ Сөүлээс их бууны сум худалдаж аваад Украинд нийлүүлнэ

АНУ Сөүлээс их бууны сум худалдаж аваад Украинд нийлүүлнэ

АНУ нь Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хүрээнд Өмнөд Солонгос улсын зэвсэг үйлдвэрлэгчээс гаубицын их бууны сум худалдаж авахаар төлөвлөжээ. АНУ, Өмнөд Солонгосын засгийн хооронд байгуулсан гэрээний дагуу их бууны  100 мянган ширхэг сумыг худалдан авах гэнэ. АНУ-ын арми, тэнгисийн цэргээс Украинд тогтмол сум нийлүүлэх хангамжийг тасалдуулахгүйг хичээсээр нөөцөө барж эхэлсэн аж. 

Тиймээс Өмнөд Солонгосоос их бууны сум худалдаж авах нь АНУ-ын цэрэг , арми нөөцөө барахаас сэргийлэхэд нэмэр болох гэнэ. Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд Украины арми их бууг голчлон ашиглаж байгаа аж. Украины батлан хамгаалах яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр тус улс нь өдөрт хамгийн ихдээ их буугаар 7000 сум буудаж байгаа бол оросууд өдөрт ихдээ 20 мянгаар дайралт хийж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яаны мэдээллээр их бууны 155 ммтэй сумыг АНУ руу экспортлохоор төлөвлөж байгааг баталсан бөгөөд тоо ширхгийг нууцалжээ.  Өмнөд Солонгос нь өнөөдрийг хүртэл Украинд үзүүлэх тусламжаа байлдааны бус техник, хангамжаар хязгаарласаар ирсэн юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-аас Мариупольд дайралт хийсний дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Өмнөд Солонгосоос Киевт байлдааны зэвсэг нийлүүлэхийг шахамдуулсан. Тухайн үед Украины талаас нисэх онгоцны дайралтыг эсэргүүцэх зэвсэг авах хүсэлт тавьсанд Сөүлийн засгийн газар татгалзсан хариу өгчээ.

Үүний зэрэгцээ Украин дахь Оросын дайралтаас шалтгаалан Европын орнууд Өмнөд Солонгостой зэвсгийн гэрээ байгуулахаар хүсэлт тавих нь нэмэгджээ.  Тухайлбал, Польш улс нь Өмнөд Солонгосоос "F-16 " байлдааны онгоц, сургуулилалтын нисэх онгоц, танк, их буу худалдан авах есөн тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж