АН: 2023 онд Монгол өрөө даахгүй дампуурах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2022.11.11-нд нийтлэгдсэн

АН: 2023 онд Монгол өрөө даахгүй дампуурах эрсдэлтэй

АН: 2023 онд Монгол өрөө даахгүй дампуурах эрсдэлтэй

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.11.11/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-АН ирэх оны төсвийн төслийг анхнаас нь эсэргүүцэж ирсэн. Иргэд ядуурч, улсын өр нэмэгдэж дампуурах эрсдэлтэй боллоо. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого буруу байна. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс амлалтаа ажил хэрэг болгож, биелүүлэхийг шаардаж байгаа юм. 2023 он гарангуут төсвийн тодотголын асуудал яригдах нь.

Бид улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна.

Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. АН-ын бүлгийн зүгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Ирэх жил 1.5 тэрбум ам.долларын бонд болон барилга бүтээн байгуулалтад их хэмжээний төсөв батлах гэж байна. Улс дампуурах эрсдэлтэй байхад хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах нь утгагүй. Эрх баригчид асуудлыг зөөллөж байгаа болохоос бодит байдал дээр бодлогын алдаа нь хэтэрчихсэн. Валютын нөөцийг нэмэх дээр албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлээд ямар ч нөлөөгүй.

ТӨСВИЙН НИЙТ УРСГАЛ ЗАРДАЛ 15 ИХ НАЯД ТӨГРӨГ ГЭДЭГ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ТОО

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Төгрөгийн ханш суларч, барааны үнэ өсч, бизнесүүд хумигдаж эхэлнэ. Дээрээс нь орлогоо хэт өөдрөг хөөстэй төсөвлөсөн байгааг бид шүүмжилж байгаа. Өчигдрөөс хил дахин хаагдаж, нүүрсний экспортод асуудал тулгарч эхэллээ. Хэмнэлт хийнэ гэх хэрнээ урсгал зардал 480 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Томилолт үйлчилгээний зардал гэхэд 132 тэрбумаар нэмэгдэж байна. Мөн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг гэдэг түүхэнд байгаагүй тоо. Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан ядуурлын график дээр тулгуурлаж ярьж байна.

Тэгэхээр АН-ын зүгээс Монгол Улсад бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд цаашид анхаарч ажиллана. Хөрөнгө оруулалт татаж байж, бизнесийг дэмжихгүй бол олон компани үүд хаалгаа барьж байна.

Хүмүүсийн хөргөгч дэх хүнс өдөр ирэх бүрд багасч байна. Цалин нэмдэггүй юм аа гэхэд авч байгаа цалингийн үнэлэмжийг хэвээр байлгахыг иргэд хүсч байгаа. Гэвч бодит байдал дээр төгрөгийн ханш улам суларч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж