Монголд оюуны хомсдолтой 19800 хүн байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч буй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Цус ойртолт үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирсан. Ургийн гажгийг эрт үед нь илрүүлэх боломж байна уу.
Эрүүл мэндийн яам н.Буянтогтох: Цус ойртолтыг илрүүлэхэд технологи, зардал шаарддаг онцлогтой. Манайд энэ чиглэлээр Энхмаа, Батсуурь гэдэг хоёр доктор ажилладаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргэсэн судалгаагаар оюуны хомсдолтой 19800 хүн байгаа, 50 хувь нь цус ойртолтоос шалтгаалсан. Лаборатори байгуулах зэрэг асуудал нь хуулийн үзэл баримтал нь суугаад, боловсруулалтын шатанд явж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тойргийн ахмадуудаас тавьсан асуултад хариулт авъя. Өрхийн эмчээр эмч бичүүлэх гэхээр нарийн мэргэжлийн эмч нь жор бичнэ гээд явуулаад байна. Эмийн жор дээр эмч 20 мг-тай эм бичдэг, эмийн санч нь 20 мг байхгүй, 15 мгр байна, даатгалд хамруулах боломжгүй байна гээд өгдөггүй. Яаж шийдэх вэ.
Ахмадуудын олонх нь 520 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Эмийн үнэ тэнгэрт гарсан. Ахмадууд гол төлөв зүрх судас, даралтны эм уудаг. Сар хэрэглэхэд уудаг эмэндээ 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг болж, хоолоо идэх үү, эмээ уух уу болжээ. Даатгал дээр ямар зохион байгуулалт хийж байна. Английн Элчин сайдтай уулзахад “Танай яам Эм ханган нийлүүлэх компаниуд орж ирэх гэхлээр хаагаад байна гэж байна. Хямд, чанартай эм орж ирэх боломжийг хаагаад байна шүү дээ?
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Есдүгээр сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр эмийн жагсаалтыг өөрчилсөн. Новадсктэй хамтарснаар 16 нэр төрлийн 24 эмийг оруулж ирсэн, хямд мөртлөө чанартай эм. Өнөөдрийн байдлаар эдгээр эмүүд худалдаанд гараад эхэлсэн, даатгалд оруулсан. Эрсдэлтэй бүлгээ хөнгөлөлттэй эмээр хангадаг улс цөөн. Жил бүр хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж байгаа. Энэ онд 65 тэрбум байсан бол ирэх жилийнх 90 тэрбум болсон. Ахмадууд даралтны эмийг түлхүү авдаг. Өмнө нь 33 мянган төгрөгөөр худалдаг авдаг байсан даралтны эмийг 9160 төгрөгөөр Новадск хөтөлбөрөөр оруулж ирж байна. Энэ нь бодит хэмнэлт болно. эмийн чанарт нөлөөлнө.
Эм нийлүүлэх өөр компани орж ирье гэхэд дарамт шахалт үзүүлдэггүй, нээлттэй байгаа.
Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байж, жор бичих шаардлагатай эм байдаг учраас өөрчлөх аргагүй. Ялангуяа цус шингэлдэг эмийг өрхийн эмч тогтмол бичээд байж болохгүй. Шинжилгээний дүнг нь үндэслэж байж бичих шаардлагатай учраас нарийн мэргэжлийн эмчид хандахаас аргагүй.
Асуулгын хариуг сонсч дууссанаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлээд байна. Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, шинэ долоо хоногт УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын дарааллыг тогтох аж.
Хүүхдийн цусны хавдрыг нэг удаагийн үзлэгээр илрүүлэх боломжгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандан тавьсан Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгатай холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ноцтой хэмжээнд хүрээд байгаа нийгмийн эрүүл мэндийн асуудлаар асуулга тавьсан. Тодорхой үр дүн бодлого гэхээс илүүтэй статистик бичээд явуулжээ. Сэтгэлд хүрсэнгүй. Эрүүл мэндийн салбар хоёр үүрэгтэй. Өвчтэй хүмүүстээ тусламж үзүүлэх, эрүүл хүмүүстээ мөн эрүүл мэндийн тусламж зөвлөгөө өгөх. Эрүүл мэндийн салбарт 2022 онд 1.9 их наяд төгрөг зарцуулагдсан, нэмээд даатгалаасаа эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ гээд 60 тэрбум төгрөг авч байгаа.
Өнөөдрийн байдлаар 500 мянга гаруй хүн эрт илрүүлэгт хамрагдаж, 70 хувь нь хүүхдүүд байна. Хүүхдийн хорт хавдар эрс нэмэгдэж байгаа үед нарийн үзлэг шинжилгээнд хамруулахгүй байна. Улаанбаатар хотын 30 мянган иргэнтэй хороонд өдөрт 10 хүн л урьдчилсан үзлэг оношилгоонд хамрагдаж байна. Та бүхний зохион байгуулж байгаа эрт илрүүлэг энэ эрчмээр 20 гаруй жил үргэлжлэх болж байна. Эрт илрүүлэг орон нутагт хэрэгжих боломжгүй байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нийт 238 тэрбум төсөвлөгдсөнөөс 110 тэрбум нь тоног төхөөрөмжийн худалдан авалт байсан. Хуучин бүтцээрээ эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийх ямар ч боломжгүй байсан учраас эмнэлгүүдийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулсан.
0-17 насанд 5-6 нэр төрлийн үзлэг оношилгоо хийж байгаа, статистик тоон мэдээнд үндэслэж хийж байгаа. Үзлэг оношилгооны багцийг нэмсэн.
Хүүхдийн хорт хавдраар жилд 130-150 хүүхэд оношлогддог. Шинжилгээ нь тусдаа хийгддэг. Эхийн хэвлийд байх үеэс удам зүйн шинжилгээ хийх технологийг гурван эмнэлэгт нэвтрүүлсэн.
Эрүүл мэндийн яам н.Нарангэрэл: Хүүхдүүдийн дунд зургаан төрлийн хавдар зонхилж байна, скрингээр барьж авахад хэцүү байгаа. Ялангуяа цусны хорт хавдрыг нэг удаагийн скрингээр илрүүлэх боломжгүй. Тийм учраас бүх хүүхдийг хавдрын оношилгоонд хамруулах боломжгүй байна.
УИХ 2023 оны төсвийг 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа
УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 127.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 127.7 тэрбум төгрөгөор буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.23 хувиар баталлаа.
Мөн Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн хууль, 2023 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хууль, 2023 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ.
Ирэх оны төсвийн хуулийг баталсантай холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр Төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулсан, зардлыг бууруулсан, хэмнэсэн эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүүхэд хамгаалах зардлыг нэмэгдүүлсэн. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдлээ.
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор нэгдсэн цахимд оруулах, нүүрсний хулгайтай тууштай тэмцэх зорилгоор ард түмэнд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой боллоо. Хувьцаат компаниудын хяналтыг сайжруулж чадлаа.
УИХ-аас баталсан энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Хэрэгжилтийг нь хангуулж, ажиллахад УИХ-ын Төсвийн байнгын хороо сар, улирал бүр сонсгол зохион байгуулахаар хуульчиллаа" гэсэн юм.
ТЕГ 6 их наяд, ГЕГ 5.3 их наядын орлого төвлөрүүлнэ
УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх онд Татварын ерөнхий газар 6 их наяд, Гаалийн ерөнхий газар 5.3 их наядын орлого олж, төсөвт төвлөрүүлэх үүрэг ногдууллаа.
Төсвөөс татаас авах аймгууд
Архангай 17.5 тэрбум, Булган 8.7 тэрбум, Говь-Алтай 17 тэрбум, Дундговь 13 тэрбум, Завхан 17 тэрбум, Өвөрхангай 19 тэрбум, Сүхбаатар 8 тэрбум, Төв 8 тэрбум, Увс 17 тэрбум, Ховд 11 тэрбум, Хөвсгөл 21 тэрбум, Хэнтий 21 тэрбум, төгрөгийн санхүүжилт олгоно.
Төсөвт орлого төвлөрүүлэх аймгууд
Дорноговь 8 тэрбум, Дорнод 3 тэрбум, Өмнөговь 273 тэрбум, Дархан-Уул 1 тэрбум, Орхон 1.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.
Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж эхлээд байна. Нийт 120 гаруй хуулийн төслийг батална. Одоогоор дараах хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл,
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл,
Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл,
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оурулах тухай хуулийн төсөл.
Химийн хорт аюултай бодисын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Мансууруулах эм сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Ерөнхий боловсролын тухай хуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Төр сүм хийдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Шинжлэх ухаан технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Музейн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Аялал жуулчлалын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсон тухай хуулийн төсөл
Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсон тухай хуулийн төсөл,
Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсон тухай хуулийн төсөл,
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд хандан, УИХ-аар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн өдрийн мэнд хүргэлээ. Мөн шинэ ардчилсан Үндсэн хуулийн протколыг бүрэн эхээр нь ард олон нийтэд нээлттэй болгож, УИХ-ын вэб сайтад бүрэн эхээр нь байршуулсан болохыг онцоллоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц 68.5 хувьд хүрсэн тул нэгдсэн хуралдааныг нээлээ.
Мөн энэ өдөр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Наранбаатар нарын төрсөн өдөр тохиосон тул баяр хүргэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын 2023 оны төсөв хэлбэр төдий болсон тул батлахад нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцохгүй, өчигдөр Мөнгөний бодлого батлахад оролцоогүй. Гэхдээ та бүхэн төсвийн хуулийг анхаарахын тулд даруй УИХ-аас ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай" гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
БААСАН ГАРАГ /2022.11.11/
Д/Д | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ЦАГ | ТАНХИМ |
1 | · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд /Байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг · Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/ · Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсох юм. Г.ХОРОЛ |
Холбоотой мэдээ